Сайн байна уу монголчуудаа хэлэх хэдэн үг байна
Санаа зовох зүйлгүй би хүний сүг байна
Их хуралд оронгуут л шууд баян болдог
Сонгуульд зарсан мөнгөө хэд хэд нугалж олдог
Тэдэн шиг иргэд яг л улсаа бодож харагдаач
Тийм л их цалинтай бол бичиг цаасанд дарагдаач
76 гишүүн юу хийгээд байдгийг мэдэхгүй
Та нарыг би мөнгө идэхээ боль гэхгүй ээ
Талыг нь тойрогтоо үлдсэнийг нь өөртөө
Тийм биз дээ хүмүүсээ тэгвэл арай өөрдөө
Соёл урлаг Сүмо улс төрийг битгий холилдоо
Ядаж байхад Жавхаа ахаа та болилдоо
Сүмогийн дэвжээ бөөрөнхий хурлын заал нь бөөрөнхий
Энэ хоёр нээрээ холбоотой байж болохын
Нэг нь энд сонин уншина нөгөө хоёр нь буу хална
Хоёр хувийн саналаар А намаа ХУ нам нь ялна
Дх: Ай монголчууд элсний нүүдэл шиг чимээгүй /2x/
С.Зоригийг алсан алуурчин алга болно
Дээрэм хийсэн бацааныг дор нь хайгаад олноо
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй
Төрийн тэргүүн зурагтаар согтуу гарж болохгүй ээ
Xээрийн шувууд нисэж байгаад хүрэлгүй чад хийдэг
Тийм л газар хүний хүүхдүүд хичээл номонд мэрийдэг
Сургууль төгсөөд сэтгэл тэнэгэр нутаг буцдаг
Ажилд орох гэтэл арын хаалгаа гэж хуцдаг
Намынх нь байрыг хүмүүс нүдэн дээр нь шатаалаа
Чухал бичиг баримт шатсан болов уу одоо яанаа
Бичиг баримт яах вэ хайран модин морин хуур
Алж өгнөө бүгдийг нь багахан шиг галзуур
Төрийн төмөр нүүр талийхаа өмнө хайлдаг
Гар утасны хэргээр 10 жил аваад зайлдаг
5 толгой Оюутолгой гэдэг үлгэр мэднэ биз
Талцаж байгаад дээгүүрээ томчууд хувааж иднэ биз
Элбэгээ байна уу Энхээ байна уу аль нь ч ер нь хийхээ байсан
76-д монгол улсын иргэд итгэхээ байсан
Сонгуулын сурталчилгаа хийгээд хөгшөөн хэрэггүй ээ
Мөнгөндөө нэрээ бичээд өгвөл юм нь ер нь нэмэргүй ээ
Ганган машин унасан бол улаан гэрлээр урагшаа
Том хүний хүүхдийг онц гаргана биз дээ багшаа
Тэрбумын төсөв гаргана төв замаа засна
Нэг дарга өргөнөөс нь нөгөө дарга зузаанаас нь
Идэцгээнэ ууцгаана иргэдээсээ нууцгаана
Ирц бүрдсэнгүй гээд зүв зүгээр зууцгаана
Эмч хийж үзээгүй хүн эрүүл мэндийн сайд байх юм
Их хурлын гишүүд наадмаар бас барилдах юм
Амьд явсных нээрээ юм юм үзэхнээ
Үүдэн дээр нь очоод ичих ч үгүй мөнгө нэхнээ
Бидэнд одоо хараацай биш хангарьд хэрэгтэй
Хараацайгийн буянаар үгээ хэлэх эрхтэй
Post a Comment