Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Саруул орчлонд жаргахсан. Show all posts

Бат-Эрдэнэ & Оюумаа - Саруул орчлонд жаргахсан

6:49 PM
Энгэрийн минь товчоор эрхэлсэн
Энхрий чи минь угтаасай
Ээлжлэн урсах өдрүүдийг
Элээж хамтдаа өнгөрөөхсөн

ДХ: Ээлжлэн урсах өдрүүдийг
Элээж хамтдаа өнгөрөөхсөн

Урьхан хаврыг дагуулаад
Усны шувууд ирээсэй
Дэлгэр цагийн баяслыг
Дээдэлж хоёулаа хүртэхсэн

ДХ: Дэлгэр цагийн баяслыг
Дээдэлж хоёулаа хүртэхсэн

Сайны ерөөл тэгшлээд
Салгуу заяаг зангидаасай
Санаа сэтгэл уужраад
Саруул орчлонд жаргахсан

ДХ: Санаа сэтгэл уужраад
Саруул орчлонд жаргахсан


Үг: Дашбалбар
Ая: Шарав
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2