Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Оюумаа. Show all posts

Бат-Эрдэнэ & Оюумаа - Саруул орчлонд жаргахсан

6:49 PM
Энгэрийн минь товчоор эрхэлсэн
Энхрий чи минь угтаасай
Ээлжлэн урсах өдрүүдийг
Элээж хамтдаа өнгөрөөхсөн

ДХ: Ээлжлэн урсах өдрүүдийг
Элээж хамтдаа өнгөрөөхсөн

Урьхан хаврыг дагуулаад
Усны шувууд ирээсэй
Дэлгэр цагийн баяслыг
Дээдэлж хоёулаа хүртэхсэн

ДХ: Дэлгэр цагийн баяслыг
Дээдэлж хоёулаа хүртэхсэн

Сайны ерөөл тэгшлээд
Салгуу заяаг зангидаасай
Санаа сэтгэл уужраад
Саруул орчлонд жаргахсан

ДХ: Санаа сэтгэл уужраад
Саруул орчлонд жаргахсан


Үг: Дашбалбар
Ая: Шарав
Read On 0 - сэтгэгдэл

Бат-Эрдэнэ & Оюумаа - Чи бидэн хоёр

6:49 PM
Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо

Уулын өндөрийг дээврээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Эвийн заадсыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр төл нь чи бид хоёр оо

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Өлзий утас нь чи бид хоёр оо
Хос багана нь чи бид хоёр оо
Read On 4 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2