Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Цогоо (Шигтгээ). Show all posts

Цогоо (Шигтгээ) - Жирийн Монгол бүсгүй

8:11 AM
Навчис шаргалтах намрын орой
Надтай наадах салхины аясаар
Бодлогошрон суугаа чиний өмрүүр
Ичингүйрч гарсанаа л би санахдаа

Жирийн Монгол охины дөлгөөхөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ

Хүсэлдээ дийлдсэн тэр үдшийн цагаар
Чамтай танилцах гэж зүрх гарган очлоо
Хонхны дээр гарын хуруу хүрчихээд
Тэвдэн сандарсанаа л би санахдаа

Үг,Ая Б.Цог
Read On 0 - сэтгэгдэл

Цогоо (Шигтгээ) - Агшин

8:11 AM
Бүтэлгүй дурлалын аагинд умбаад
Болзоонд хүлээх учирал бүхэн
Борооны дараах цэцэгс шиг
Бие сэтгэл минь ариусна
Борооны дараах цэцэгс шиг
Бие сэтгэл минь ариусна

ДХ: Насан туршидаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тийм үү?
Найз минь чи наддаа эрхлээч
Найланхай аашаа дэлгэн эрхлээч

Гэгээн орчлонгийн эрээн бараан
Гунигтай яа чамаас хагацахын үед
Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж
Би уянга болон эгшиглэнэ
Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж
Би уянга болон эгшиглэнэ

ДХ: Насан туршидаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тийм үү?
Найз минь чи наддаа эрхлээч
Найланхай аашаа дэлгэн эрхлээч


Ая, Үг: Пүрэвдорж
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2