Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Жаргалсайхан. Show all posts

Ариунаа, Жаргалсайхан - Нэг л уучилъя

1:53 PM

Нэг л уучилъя жүжгийн дуу
Дуучин : Ариунаа, Жаргалсайхан
Өр зүрнхий шивнэшгүй хайраа чи
Өөр хэнд ч биш наддаа л өгсөн болохоор
Буруу бүхнийг чиниь би хайраараа аргадан байж уучилъя
Буцаад надруугаа эгцлэн хараач
Өрөөлийн өвөрт өнгөрөөсөн жаргалыг чинь би уучилъя
Үнэнч сэтгэлээ наддаа нээгээч
Цэнгэлд хөлчүүрч жаргалд ташуурч явахад минь
Цээжний гүнд чи надтай байсан
Буруу бүхний сүүдэрч алдуурч явахдаа
Булиглах зүрх чамайг л гэж цохилсон
Чиний харцанд би дальдран суухдаа
Чин хайрыг чинь би олж мэдэрсэн
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бүдэрч явсан өдрүүдийг чинь би уучилъя
Зүрхний хайраа чамдаа зориулъя
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя
Итгэл дүүрэн ариухан хайрыг чинь
Сэтгэлдээ шингээн чамайгаа би мэдэрсэн
Эргэж олдошгүй амьдралын энэ их жаргалдаа
Элээж туулах он жилүүдийг амлъя
Хаанаас ч оломгүй амьдралын энэ их аз жаргалдаа
Хамтдаа туулах он жилүүдийг амлъя
Зөв буруу амьдралын энэхэн нугачаан дунд
Нөмөрийг чинь би дандаа үгүйлдэгсэн
Зүйрлэшгүй хайрын чинь үнэнийг би
Зөн совингоороо мэдэрсэн
Хагацашгүй хайрын чинь үнэнийг би
Хайрынхаа хүчээр мэдэрсэн
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Зөөлөн хатуу зэмлэл бүхнийг чинь ухаарч
Зүрхний хайраа чамдаа л кориулъя
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя
Булиглах зүрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бүлээн зүрхний цохилтын тоогоор хайрлъя би
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя 

Read On 0 - сэтгэгдэл

Жаргалсайхан ~ Эгшин тасрахгүй амьдрал

11:06 AM

Үр үндсээ үлдээж хайрлах нь амьдрал юм шүү дээ
Үе үедээ баатар байх хүсэл ч амьдрал юм аа
Хэн байснаа ор мартдаг нэгэн байхад
Хэрээ мэддэг хэрсүү хүн бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Зүүд нойрны дараа үүр цайх ч амьдрал юм шүү дээ
Зүрхээ баясган дурлах нь ч бас амьдрал юмаа
Амьдралын урсгал даган хөвөх нэгэн байхад
Аархаж урдаас нь сөрөх хүн ч бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Буянтныг жигшин харах нь ч амьдрал юм шүү дээ
Буруутныг сүслэн бишрэх нь ч бас амьдрал юм аа
Бусдаа үргэлж авч зовдог нэгэн байхад
Бусдад өгч жаргадаг хүн ч бишгүй олдоноо

Амьдрал гэдэг хүмүүний эцэс төгсгөлгүй жаргал, зовлон
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян
Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Жаргал, зовлон, нүгэл, буян
Амьдрал гэдэг хүмүүний эгшин тасрахгүй нүгэл, буян

Read On 0 - сэтгэгдэл

Жаргалсайхан ~ Гүрэн Монгол чинь хүлээнэ

9:41 AM

Дэлхийн дайтад цацагдсан атга шагай садан минь
Дэнсэлсэн түүхийг ганзаганаас гээгдэж хоцорсон олон минь
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Замбуулин хорьоод цацагдсан сүүний дусал шиг түмэн минь
Заяа тавилангийн хөсөгнөөс сугарч хоцорсон олон минь
Догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэй
Тэнгэрээ санасан шонхор шиг Монголоо дүүлээд ирээрэй

Алтан заадас салсан ч эргэж нийлдэг энэ хорвоод
Алгаа дэлгээд угтах аа ахан дүүс чинь сайн мэднэ
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Айрагаа сөгнөөд угтах аа амин Монгол чинь мэднэм зээ

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2