Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Би ч үгүй. Show all posts

Отгоо - Би ч үгүй

8:53 AM
Тэнгэр цэлмэхгүй мэт бүрхэг байна
Тэндээс салхи надруу үлээж байна
Наран мандахгүй мэт жаргаж байна
Надаас гуниг салахгүй мэт дагаж байна

Чи надаар дутахгүй гээд хол явлаа
Чи надад эрхлэхгүй гээд хол явлаа
Чи намайг хүсэхгүй гээд хол явлаа
Чи надтай амьдрахгүй гээд хол явлаа

ДХ:

Тэнгэрийн үүлс арилан цэлмэлээ
Тэндээс салхи зөөлөн үлээлээ
Наран дээшлэн дээшлэн мандлаа
Надаас гуниг байгаагүй мэт холдлоо

Чи надаар дутахгүй бол би ч үгүй
Чи надад эрхлэхгүй бол би ч үгүй
Чи намайг хүсэхгүй бол би ч үгүй
Чи надтай амьдрахгүй бол би ч үгүй *2

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2