3 Бүдүүн & Outlaw – Аз жаргалын төгсгөлд
9:57 AM Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ….. шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
3 Бүдүүн - Хүн шиг явж баярлуулья ээжийгээ
3:21 PMАлд биенээс урган төрсөн сүүн бурхан ижийдээ
Аз жаргалынх нь түлхүүрийг атгаж ирсэн нар нь билээ би
Ад зэтгэрийнх нь үүдийг хааж төрсөн хүү нь билээ би, ээжээ
Инээх нь хүртэл эгэл биш ижийдээ
Энгэр бэлийн цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Энгүй ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Эгшин зуур баярлуулж залбирюу гэсиймаа
Аргадах нь хүртэл эгэл биш ижийдээ
Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Агуу ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Агшин зуур гялаалгаж сүсэглэ юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Аашлах нь хүртэл эгэл биш ижий минь
Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё оо
Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би
Нартай ханьсаж гэгээнд нь баяс юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Биеийг минь төрүүлсэн ачийг тань хариулж чадах биш дээ би
Бүүвэйн дуугаа бүх насаараа сонс юу гэсиймаа
Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа (баярлуулъя даа)
Хорвоо ямар хоёр эргэх биш дээ ээж минь
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа
Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ
3 бүдүүн ~ Бид нэг ангийхан
3:37 PMХоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь
Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь
Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь
Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
Мартахгүй ээ, Уянгатайхан хавараа
Мартахгүй ээ, Аягуутайхан насаа
Зүрхэнд шингэсэн анхны хайраа хэзээ ч мартахгүй ээ
Зүүдэлж хоносон цагаан шөнөө мартахгүй ээ
Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь
Уудам хорвоогийн нугачаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь
Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
Дуунд шингэсэн анхны хайраа
Дуулж хоносон цагаан шөнөө мартаргүй ээ
Андуудаа
Ангийхан минь
3 Бүдүүн ~ Хайр татам
11:05 AMТунгалаг хархан нүд чинь
Туяхан хөөрхөн гар чинь
Туяарах гэгээн хүсэл чинь
Хайр татам
Хайр татам
Намуун цэцгийн аяс чинь
Найртай дулаан үг чинь
Намайг гэсэн сэтгэл чинь
Хайр татам
Хайр татам
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
Ялгуун эрхэм төрх чинь
Янагийн халуун уруул чинь
Ятгийн эгшигт хоолой чинь
Хайр татам
Хайр татам
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
Мөнхийн хайр минь байгаасай
Мөнгөн одод хамт дуулаасай
Миний хайранд итгээрэй
Чи хайр татам
Чи хайр татам
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
На на на на
Хайр татам
Чи хайр татам
Хайр татам
Чи хайр татам
3 Бүдүүн - Чамайг хүлээе
3:01 PMЧиний царай шиг гунигтай
Моддын доор салхи сэвэлзээд
Чиний яриа шиг уйтгартай
Зүрхний гүнээс хайр ундраад
Зүс царайг чинь үгүйлэх юм
Зүүдний тайлал болж ирээч дээ
Зөвхөн чинийх л баймаар байна
ДХ: Салхи ийм л намуухан байхад
Сэтгэл минь юунд ганцаардана вэ
Хайр тийм л сайхан юм бол
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хичнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг надруу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр
Энд хавар болтол хүлээх үү
Чамайг ирэхийг чинь би мэдэж байна
Тийм болохоор удаан хүлээнэ
Намрын навчис хаялах цагийн
Анхын болзоондоо яаран ирээч
ДХ:
Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хичнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг надруу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр