Showing posts with label Дууны нэр: I`ll never stop loving you. Show all posts
The T ~ I`ll never stop loving you
11:30 AMХуй салхи чи захгүй шуураач
Хайрт минь бүү ай би энд байна
Харанхуй ертөнц чи зогсооч
Хонгор минь бүү шантар би энд байна
Асах итгэл найдвар чи бүү тасраач
Амраг минь бүү эргэлз би энд байна
Чин үнэнч сэтгэл чи үгүй болооч
Чи минь бүү гутар би энд
I'll never stop loving you
Би чамайг хэзээ ч орхихгүй
I'll never stop loving you
Би чамайг хэзээ ч хуурахгүй
Хүчтэй аянга чи даргиж нэргээч
Хайрт минь бүү уйл би энд байна
Хатуу амьдрал чи биднийг туршаач
Хонгор минь бүү цөхөр би энд байна
Алагхан зүрх чи сул цохилооч
Амраг минь бүү зогс би энд байна
Муу бүгдийг бүү хараагаач
Миний хайр мөн учир би энд байна
I'll never stop loving you
Би чамайг хэзээ ч орхихгүй
I'll never stop loving you
Би чамайг хэзээ ч хуурахгүй