Инаяа ~ Нандин дурсамж
4:52 PMСэтгэлийн гүнд олон бодлуудтай зэрэгцэн орж ирсэн
Сэргэлэн тэр нүд хэн билээ
Он жилүүдийн хол тэртээгээс дуу шиг мартагдаагүй
Орхиж болдгүй нандин дурсамж
Амьдралын урт мөрөн голуудаар аяланхан энд иржээ
Ард минь ийм олон жил үлдэж дээ
Хүн бүгдийн л адил хүслээрээ хайраа бусдад түгээж
Хөнгөн гунигаа дурсаж л явна даа
Дх: Хүүхэд багын гэнэн дурлалуудаас
Нүдээрээ бүхнийг санагдуулсаар
Чи л ганцхан зүрхэнд минь үлдэж дээ
Чиний шивнэсэн үг сэтгэлд минь шингэн үлдэж ээ
Сэтгэлд шингэсэн анхны хайраа
Хүмүүний энэ орчлонгийн замыг бүгдээрээ туулахдаа
Мөрөөдсөөр хүсэл нь бүтдэг бүтдэггүй ч
Хүч дэлхий дээр амьдрах хугацаандаа
Хэн нэгнийг хайралсаар
Хэн нэгэнд бас хайрлуулж амьдарна
Дх: Хүүхэд багын гэнэн дурлалуудаас
Нүдээрээ бүхнийг санагдуулсаар
Чи л ганцхан зүрхэнд минь үлдэж дээ
Чиний шивнэсэн үг сэтгэлд минь шингэн үлдэж ээ