Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Madness. Show all posts

Madness, Gee ~ Зочин

2:25 PM
Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья аа, чиний ээлж ирлээ гэлээ

Надруу зальтай мишээх юм аа
Цонхоор орж ирдэг сонин зочин юм
Гараас минь зөөлөн барих юм
Салах ёс хийсэн үү? тэгвэл одоо явья аа

Gee:
Цаг минь болж, одоо нас минь болж
Цаашлах амьдрал голж, явах зам минь тулж
Эргээд хархад энэ орчиндоо их багаар юу бүтээв
Элгэн садан үр хойчдоо хэрэгцээтэй юуг үлдээв
Өхөөрдөм үрээ үнэрлэж би амжсангүй
Өглөө мандах нарыг ханатлаа би харсангүй
Ханилан суусан ханиа жаргааж би чадсангүй
Хан хорвоод үзсэн бүхэндээ би цадсангүй

Гэнэт ирсэн зочинг буцаах боломж огт алга
Гэрэлт орчлонд хоцрох бүтээлүүд минь цогц болог
Би эндээс явна бие минь цогцос болно
Бичил оюун минь надтай явах богц болно
Урилгагүй зочин надад ирнэ гэдгээ мэдэгдсэн бол
Хэрвээ энэ хорвоогоос хэзээ буцахаа мэддэгсэн бол
Зорилгоо гүйцээчихсэн зовлон үгүй хамт явахсан
Хорогдох зүйлгүй хойноос нь дагаад явахсан

Намарт би учраа хэллээ
Цаг минь болсоныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй

Хариуд нь зальтай мишээх юм аа
Чамайг хүлээх зав надад алга
Би бол ердөө чиний цаг хугацаа
Дууг чинь харин би дуусгаж чадна аа
Read On 0 - сэтгэгдэл

Madness, Лхагвасүрэн ~ Улаанбаатар хотын гудамж

11:08 AM
Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Лхагвасүрэн:
Наран мишээсэн намуухан өдөр
Намайг чамтай учруулсан
Цэвэрхэн хотын гудамж талбайд
Хүмүүс бүхэн жаргалтай

Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхална

Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж

Лхагвасүрэн:
Дөрвөн уулын хормойд налайсан
Миний хотын бараа
Холын холоос намайг дагуулан
Үүрдийн аз жаргал амласан

Сайхнаа:
Нүдэнд дулаахан...
Read On 0 - сэтгэгдэл

Madness ~ Минийх

4:51 PM

Харийн хүний сэтгэлд дасчихаад
Буруу гэж өөртөө хэлээгүй ч
Хэзээ ч амсаагүй жаргалаа энэ л амьдралаараа сольсон
Бие сэтгэлээ түүндээ тушаачихаад амьдрана гэж итгэлгүй инээгээд
Харийн хүнээр тахиулаад
Энэ л заяандаа ташуурсан

Дх: Надаас битгий асуу
Би түүнд хайртай
Биеийг минь бүү зовоо
Би түүндээ хайртай болохоор
Дурлал намайг дагуулж нисээд түүн дээр минь хүргэж өгөөд
Хайрын минь зүрхэнд чиний нэрийг бичсэн

Бүсгүй заяаны цаг хугацааг
Мөнхийн гэж андуу явах даа
Хиртэж үзээгүй цусаа
Энэ л хайраараа сольсон
Монгол бүсгүйн хүсэл тэвчээрийг
Зөрөн байж хаяж одохдоо би
Унагаж үзээгүй нулимсаа
Энэ л хайраараа хатаана би

Дх: Надаас битгий асуу
Би түүнд хайртай
Биеийг минь бүү зовоо
Би түүндээ хайртай болохоор
Дурлал намайг дагуулж нисээд түүн дээр минь хүргэж өгөөд
Хайрын минь зүрхэнд чиний нэрийг бичсэн

Надаас битгий асуу
Биеийг минь бүү зовоо

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2