Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья аа, чиний ээлж ирлээ гэлээ
Надруу зальтай мишээх юм аа
Цонхоор орж ирдэг сонин зочин юм
Гараас минь зөөлөн барих юм
Салах ёс хийсэн үү? тэгвэл одоо явья аа
Gee:
Цаг минь болж, одоо нас минь болж
Цаашлах амьдрал голж, явах зам минь тулж
Эргээд хархад энэ орчиндоо их багаар юу бүтээв
Элгэн садан үр хойчдоо хэрэгцээтэй юуг үлдээв
Өхөөрдөм үрээ үнэрлэж би амжсангүй
Өглөө мандах нарыг ханатлаа би харсангүй
Ханилан суусан ханиа жаргааж би чадсангүй
Хан хорвоод үзсэн бүхэндээ би цадсангүй
Гэнэт ирсэн зочинг буцаах боломж огт алга
Гэрэлт орчлонд хоцрох бүтээлүүд минь цогц болог
Би эндээс явна бие минь цогцос болно
Бичил оюун минь надтай явах богц болно
Урилгагүй зочин надад ирнэ гэдгээ мэдэгдсэн бол
Хэрвээ энэ хорвоогоос хэзээ буцахаа мэддэгсэн бол
Зорилгоо гүйцээчихсэн зовлон үгүй хамт явахсан
Хорогдох зүйлгүй хойноос нь дагаад явахсан
Намарт би учраа хэллээ
Цаг минь болсоныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй
Хариуд нь зальтай мишээх юм аа
Чамайг хүлээх зав надад алга
Би бол ердөө чиний цаг хугацаа
Дууг чинь харин би дуусгаж чадна аа
Post a Comment