Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Outcry. Show all posts

Outcry ~ Харамсахгүй

4:04 PM

Дэргэдээс минь холд хонгор минь
Дэндүү олон юм хүсэх юм
Чиний хүссэн хүн би биш байж
Хэзээ ч хүрэхгүй л юм байна
Огтхон ч чамайг бодохгүй ганцаараа
Ганцаараа хэзээ ч чиний араас би харамсахгүй ээ
Харамсахгүй ээ хэнд таалагдахаа өөрөө мэдий
Хамаагүй надаа санаа тавих хэрэггүй ээ чи
Үргэлж сүүлийх салмаар байна харамсаад байна
Ёооё энийг хараа надад хайртай л гэнээ
Тоглоод байсан тэр охин одоо надад хайртай л гэнэ шүү
Тоохгүй ганц хүндээ залуу насаа өгнө гэдэг утгагүй
Учраа мэдэхгүй хүүхэд шиг чихрээр намайг бүү хуур
Чамаас салсандаа би харамсахгүй ээ

Дх: Харамсахгүй ээ би чинь
Хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт итгэсэн
Харамсахгүй ээ би чинь
Огтхон ч чиний араас харамсахгүй ээ OH BABY
Ганцхан чамайг гэсэн зүрх минь хоосроогүйээ OH BABY
Миний зүрх чамгүйгээр цохилох болноо

Өглөө 8 гэхэд ирээд чи 1д намайг тосож ав
Миний хэлсэн үг болгон хууль гэдгийг санаж ав
Хэрвээ намайг хүсвэл чи өөртөө далавч ургуул мэдээ
Ойлгосон бол одоо толгой дохиод амаа ...АААА гэдээ
Миний байдаг зиндаа ердөө түүний гуталын түрүү шиг
Хамт дэлгүүр хэснэ би бол зүгээр түүний гүрүүшиг
Харцаар нь хөдөлнө хуруу нь заана ийшээ тийшээ
Алтан загасны эмгэн минь чи сонс би бэрд бишээ
Үргэлж ууртай найзуудых нь дэргэд би хэн ч бишээ
Өшөө хэлнэ энэ бол зүгээр хамгийн энгийн жишээ
Хүнтэй муудаад надад уурлана тэр чинь миний буруу бишээ
Ядаж байхад гараа сунгана дандаа мөрнөөс дээшээ
Эцэг эхийн эрх тэгш гэдгийг дотроо бодолцож ав
Энийг ойлгож чадахгүй бол өөртөө боол худалдаж ав
Одоо чамаас салаад зүгээр өөрийн дураар алхоод
Эрх чөлөөтэй байх шиг сайхан юм алгоо

Дх: Харамсахгүй ээ би чинь
Хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт итгэсэн
Харамсахгүй ээ би чинь
Огтхон ч чиний араас харамсахгүй ээ OH BABY
Ганцхан чамайг гэсэн зүрх минь хоосроогүйээ OH BABY
Миний зүрх чамгүйгээр цохилох болноо

Саяхан танилцсан сайхан бүсгүй өнөөдөр хоёулаа савхуу
Хажуудаа дагуулдаг нөгөө хэн гуайг чинь яахуу салхуу
Зөнд нь хаяхуу зөвхөн намайг налахуу
Аль эсвэл нөгөө газарлуугаа явхуу юугаа яахуу
Бүсгүй минь ядаж асууя чамайг нээрээ хэн гэлээ
Ингээд цэглэе хонгор минь хоёул дахиад уулзахгүй
Халуухан байсан ч хамаагүй намаагүй чамайг лав санахгүй дасахгүй
Дараагийн удаа уулзуул хэн бэ чамайг танихгүй
Охин минь чи надаас явсанд би хэзээч харамсахгүй
Дарамтанд байдаг байсан үеээ дахин дурсахгүй
Би бол чиний хувьд ердөө байдаг нэгэн залуу
Таниад мэдэрч чадвал миний зүрх хамгийн халуун
Амьдрал гэдэг чиний санасан шиг амархан бишээ
Өндөр дээрээс буугаад ир чи хатан хаан бишээ
Намайг орхиод явахдаа чи нүдийг минь нээж өгсөн
Баяртай охин минь миний амьдрал сайхан төгсөнө

Дх:

Read On 0 - сэтгэгдэл

Outcry ~ Дахиад хэлье

5:06 PM

Дх:Би дахиад хэлий ганцхан чамд хайртай гэдэг үгээ
Дахиад хэлий үүрд хайрлаж явна нулимсгүйгээр
Дахиад хэлий хайрт минь чамайг хэзээ ч хуурахгүй
Дахиад хэлий би дахиад хэлий
Хайрт минь дахиад хэлий чиний араас бүхнээ зориулна
Дахиад хэлий ганцхан чамаар бүхнээ хориулна
Дахиад хэлий ганцхан чамаас таашаал мэдэрдэг
Дахиад хэлий чамтай хүсэл хясал эргээд ирдэг
Дахиад хэлээч хайрт минь одоо хүртэл хайртай гэдгээ
Дахиад хэлээч урьдынх шигээ халуун хэвээр байнуу
Дахиад хэлээч анхны шөнө шигээ амттай байнуу
Дахиад хэлээч урьдных шигээ одоо сандардаг уу
Дахиад хэлээч хайрт минь ганцхан минийх гэдгээ
Дахиад хэлээч ирээдүйгээ хамтдаа бүтээнэ гэдгээ
Дахиад хэлээч надтай өтөл болтлоо амьдарна гэдгээ
Дахиад хэлээч надад хайртай гэдгээ

Эртээ урьдын цагт нэгэн бяцхан жаал
Эмэгтэй хүнд сайн болж түүйиг найраал
Тамхи татахдаа танихгүй хүнээс айдаг цагт
Төрөн өссөн хүүгийн тархинд төрсөн хэдэн такт
Дүрсгүйхэн жаал байхдаа охинд сэтгэл алдарсан
Нүүрээ угааж үсээ самнана дутуу шүдтэй халтар сам
Өдөр болгон охины бодолд автан бусдаас залхана
Түүнтэй уулзаад жаргал дүүрэн инээмсэглэн алхана э
Ээжийн цүнхэнд байсан цалингийх нь мөнгөөр нь
Түүнтэй болзоонд явахад яаран бэлдэж өөрөө өнгө орно
Ингэж айлын хүүхдүүд сэмхэн болзож өдий хүрсэн
Дассан сэтгэл яалтай билээ нэгэн тогоонд хошуу дүрсэн
Айл гэртэж тоглосооор гарсан 10 жилийн ард
Ажил ажил гэж явсаар түүний царайг март
Анхных шигээ догдолж хүсэхээ нэгэнт больсон
Час халуухан дурсамжуудаа хоолтойгоо хольсон
Танихгүй хүнээс айдаг жаал
Танихгүй бүсгүйг түр ажаал
Өөрийн хайраас уйдаж шинийг хайж эхэллээ
Өөгүй мэт бүсгүйг дагаж жинхэнэ хайраа мэхэллээ
Мэхлэгдсэн бүсгүй мэдээж түүнээс холдож зугтсаан
Мисс охины нөхөрийн гар жаалын нүүрийг угтсаан
2 туулай хөөсөн жаалыг түүхийг бүү давт
Зугаа цэнгэл эсвэл амьдрал сонголт үргэлж чиний гарт
Дахилт :

Read On 0 - сэтгэгдэл

Outcry ~ Маргаашийн наран

5:40 PM

Дх: Амьдрал юм хойно ахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Яах гэж би өчигдөрийн бор дарсыг хүртсийн бэ
Яах гэж би Яах гэж,,,
Зогсолтгүй үргэлжлэх амьдралын минь урсгал халиж
Хамааралтай байсан тэдний минь жаргал миний зовлонд залгигдаж
Одоо орхиод яавах ээж минь намайг хүлээхгүй
Он цаг өнгөрсөн ч ээжийн сэтгэл бүлээсгүй
Өрөвдөлтэй үлдсэн хүүгийнхээ төлөө дахин дахин залбирана
Бурхандаа л хүүгээ даатган сэтгэл нь тайвширна
Нэг л удаа цагыг ухраа нэг л удаа бүхнийг буцаа
Нэг л удаагын үйлдэл үгүй бол миний түүх зузаан
Хараал идсэн тэр үе одооч миний бодолд ирдэг
Харанхуй шөнийн зүүдэндээ түүнийг бодож хар дарж сэрдэг
Хүчээр биш тэвчээр хамгийн гол нь гэчээд
Голыг нь гонсойлгосон эхийнхээ нулимсанд нэвчээд
Алаг дэлхийд аз жаргалтай амьдрах гэж ирдэг атлаа
Жаргах алтан нарыг харах хугацаагаа хумсаллаа

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Маргаашийн наран мандахыг хэдий болтол хүлээх юм бэ
Хэзээ Хэзээ нэг хүн шиг амьсгалж явах юм бэ
Энэ хар дарсан шөнүүд хэзээ нэг дуусах юм бэ
Хийсэн хэргээ хүнрүү чихдэг найзаа нүхрүү чихдэг
Найз бүхэн нөхөр биш үнэнд хэн ч итгээгүй
Итгээгүй хараагүй санаагүй бодоогүй хүсээгүй төсөөлөөгүй
Амьдаралын минь зам дундаа 10 жилээр таслагдлаа
Амьдрал дунд аавын хүүхдүүд намайг хэд хэд тойрогдлоо
Яагаад би харанхуй энэ хаалгыг татахад хүрэв
Мөрөөрөө л явж байхгүй юунд нүгэлд гараа дүрэв
Хэрэг хүлээгээд нарнаас нарсанд очхоос үнэхээр айсан
Тэр үед миний ухаан тархиндаа биш гарандаа байсан
Хэн нэгний төлөөсөнд амьдралын золиос болж
Хамгийн их буруутай хүнийг ханан дээрх толиос олж
Ухрааж чадахгүйгээс хойш хугацааг урсан өнгөрүүлээд
Хол ч гэсэн Тэртээд мандах маргаашийн нарыг хүлээнэ

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Маргаашийн наран мандах гэж яардаггүй
Магад яарсан болхоор хоног өдөр өнгөрдөггүй
Өдөр болгон цаг тутам гэрлүүгээ л яарна
Амьдрал минь тэр үед дахин шинээр эхэлж таарна
Судсан доторх цус буцалж галзууртал тархи шатаж
Өөрийгөө ч ойлгохоо больж бүх зүйлүүд утгагүй болж
Ганцхан алдсан алдаанаас болж гар минь гавлагдаж
Ганцхан ээж минь надаас болж бусдад тавлагдаж
Ааваа гэж дуудах хүүхдийг хараад үр минь яавдаа
Даанчдээ гэж үр минь аавдаа гомдож туниж яваа
Хүний амьдралд зовлон зөндөө тэглээ гээд мөлхөх ёсгүй
Алдсан алдаагаан давтах ёсгүй хэзээч сөхөх ёсгүй
Хамтдаа бүхнийг бүтээнэ гэчээд хайртай хүнээ хаяад
Явсан гэхдээ чи минь намайг хүлээж суугаа
Халамжаар би дутаасан гэхдээ заавал нөхөх болно
Хамтдаа аз жаргал өөд алхам алхам дөхөх болно

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Read On 1 - сэтгэгдэл

Outcry ~ Эцсийн удаа

5:36 PM

Зүрх шаналаж ганцаардах үедээ нөгөө талаа хайдаг
Зуурдхан хугацаанд таарах зүрх хаа сайгүй л байдаг
Хуурамч хүнтэй болвол зүрхийг хайр найргүй тайрдаг
Ийм л учраас хайртай учрахаас хааяа би айдаг
Тайван айлын ганц охин чамайг бодож хана цохино
Энэ дуугаа чамд зохионо надад зөвхөн чи л зохино
Гэсэн бодол дүүрэн байсан бие биендээ ууссан
Хэтэвчиндэх дууссаны дараа харьцаа минь бас дууссан
Эцсийн удаа гэж би чинь чамдаа энэ удаа
Анхных шигээ байхаа больж сэтгэл чинь дутлаа
Яагаад заавал эцэст нь надаас салаад одсын бэ
Холдсын бэ яагаад амлалтаасаа буцсын бэ
Нуугаад яахав одоо надаас илүүг олоо юу
Надаас илүүг амлаа юу хамт өглөөг угтаа юу
Миний мэдэхгүй нууц цаг хугацааг туулаа юу
Түүнийг хүсэх хүсэл чинь буцах замгүй болоо юу

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

Сэтгэлийг минь бодолгүй надаас чи холдсон
Санасан шаналсан чамд би гомдсон
Үнэндээ үзэн ядсан чамайг би эхэндээ
Одоо бид хэрэгггүй болсон тиймүү хэн хэндээ
Нэг нэгэндээ сэтгэлтэй л бол яахав амжилт хүсэе
Сүүлийн удаа сүүлийн удаа зүрхээ би зүсэе
Мөнгөгүй л бол хайр нулимсаар л дуусдын байна
Мөнгийг дагаад сэтгэл хайр болж уусдын байна
Хорвоо дээр хамгийн их хайрладаг хүнээ үзэн ядаж
Чамд бүхнээ зориулдаг араас нь байнгын үхэн хатаж
Гүйдэг байсан өөртөө байсан бүх л зүйлээ зориулж
Аз жаргалтай эрх чөлөөгөө чамаар хориулж
Надад зориулдаг байсан хайр халамж нь багасаад
Намайг энд нь орхиод баян харийн эрийг дагасаан
Найдаж байхдаа зурсан ирээдүйгээ баллана
Наддаа эргээд ирээч онгоцны чинь араас даллана

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

Хайрт минь надаас холдон одсон
Харийн хүний бүсгүй болсон
Жинхэнэ хайрыг чамаас хүссэн
Жилийн дотор зүрхийг зүссэн
Зүрхэндээ чамайг ганцxан тээж явсан би
Чинийт өлөө ямар хэцүү давааг давсан би
Чамд зориулж өөрийн бүхнээ би хаасангүй
Даанч чи минь миний үнэнч хайрыг даасангүй
Зүүдэндээ л дахиад учры би чамд хайртай
Зүрх зогсох гээд байна хайрт минь баяртай

Дх:Хос хун шувуу нэгнээ орхин хайраас урван дүүлэх шиг
Надаас чи минь холдон одсон ч зүрхэнд минь инээсэн хэвээрээ

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2