Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Outcry ~ Маргаашийн наран

Дх: Амьдрал юм хойно ахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Яах гэж би өчигдөрийн бор дарсыг хүртсийн бэ
Яах гэж би Яах гэж,,,
Зогсолтгүй үргэлжлэх амьдралын минь урсгал халиж
Хамааралтай байсан тэдний минь жаргал миний зовлонд залгигдаж
Одоо орхиод яавах ээж минь намайг хүлээхгүй
Он цаг өнгөрсөн ч ээжийн сэтгэл бүлээсгүй
Өрөвдөлтэй үлдсэн хүүгийнхээ төлөө дахин дахин залбирана
Бурхандаа л хүүгээ даатган сэтгэл нь тайвширна
Нэг л удаа цагыг ухраа нэг л удаа бүхнийг буцаа
Нэг л удаагын үйлдэл үгүй бол миний түүх зузаан
Хараал идсэн тэр үе одооч миний бодолд ирдэг
Харанхуй шөнийн зүүдэндээ түүнийг бодож хар дарж сэрдэг
Хүчээр биш тэвчээр хамгийн гол нь гэчээд
Голыг нь гонсойлгосон эхийнхээ нулимсанд нэвчээд
Алаг дэлхийд аз жаргалтай амьдрах гэж ирдэг атлаа
Жаргах алтан нарыг харах хугацаагаа хумсаллаа

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Маргаашийн наран мандахыг хэдий болтол хүлээх юм бэ
Хэзээ Хэзээ нэг хүн шиг амьсгалж явах юм бэ
Энэ хар дарсан шөнүүд хэзээ нэг дуусах юм бэ
Хийсэн хэргээ хүнрүү чихдэг найзаа нүхрүү чихдэг
Найз бүхэн нөхөр биш үнэнд хэн ч итгээгүй
Итгээгүй хараагүй санаагүй бодоогүй хүсээгүй төсөөлөөгүй
Амьдаралын минь зам дундаа 10 жилээр таслагдлаа
Амьдрал дунд аавын хүүхдүүд намайг хэд хэд тойрогдлоо
Яагаад би харанхуй энэ хаалгыг татахад хүрэв
Мөрөөрөө л явж байхгүй юунд нүгэлд гараа дүрэв
Хэрэг хүлээгээд нарнаас нарсанд очхоос үнэхээр айсан
Тэр үед миний ухаан тархиндаа биш гарандаа байсан
Хэн нэгний төлөөсөнд амьдралын золиос болж
Хамгийн их буруутай хүнийг ханан дээрх толиос олж
Ухрааж чадахгүйгээс хойш хугацааг урсан өнгөрүүлээд
Хол ч гэсэн Тэртээд мандах маргаашийн нарыг хүлээнэ

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

Маргаашийн наран мандах гэж яардаггүй
Магад яарсан болхоор хоног өдөр өнгөрдөггүй
Өдөр болгон цаг тутам гэрлүүгээ л яарна
Амьдрал минь тэр үед дахин шинээр эхэлж таарна
Судсан доторх цус буцалж галзууртал тархи шатаж
Өөрийгөө ч ойлгохоо больж бүх зүйлүүд утгагүй болж
Ганцхан алдсан алдаанаас болж гар минь гавлагдаж
Ганцхан ээж минь надаас болж бусдад тавлагдаж
Ааваа гэж дуудах хүүхдийг хараад үр минь яавдаа
Даанчдээ гэж үр минь аавдаа гомдож туниж яваа
Хүний амьдралд зовлон зөндөө тэглээ гээд мөлхөх ёсгүй
Алдсан алдаагаан давтах ёсгүй хэзээч сөхөх ёсгүй
Хамтдаа бүхнийг бүтээнэ гэчээд хайртай хүнээ хаяад
Явсан гэхдээ чи минь намайг хүлээж суугаа
Халамжаар би дутаасан гэхдээ заавал нөхөх болно
Хамтдаа аз жаргал өөд алхам алхам дөхөх болно

Дх: Амьдрал юм хойно дахиад эхлэе гэвч
Амьдралын минь тал энд өнгөрсөн байна
Аз жаргалыг хүсэн хүлээнэ би
Маргаашийн нарны мандахыг хүлээнэ

1 - сэтгэгдэл:

Outcry margaashiin naran geed duu bgaa neg heseg youtube deer tavigdah bolomjgui bj bgaad sayhnaas tavisan bgaa


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2