Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Намрын бороонд би гомдсон. Show all posts

Kiwi ~ Намрын бороонд би гомдсон

1:40 PM

Хажууд минь үргэлж байсан
Хайр зөгнөсөн инээмсэглэл минь
Хаашаа чи юунд одоо вэ
Чамайг хүссэн учраас би
Чамаас холдохыг өөртөө зөвшөөрсөн
Хагацлыг тэврээд бууж өгсөн
Хайргүй гээд өөртөө би итгүүлмээр байна

Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон

Өчигдөр гэдэг энэ үг
Өөрт минь дэндүү хуучирсан ч үнэтэй
Өнөөдөр би чамгүй байна
Өнгөрсөнийг зүүдлээд сэрсэн
Өглөөг үзэн ядалтаар угтсан
Өнөөдөрт би дасахгүй нь
Өнгөрсөндөө би үүрд амьдармаар байна

Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон /3/

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2