Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Баттулга. Show all posts

Баттулга - Тиймээ бид мартахгүй

8:22 AM
Хүүхэд насны минь он жилүүд
Хонхон дуутай хамт одсон
Ангийн олон андуудаа
Алдхан биендээ хайрласан
А үсгээс эхлэсэн
Ачит багшийн сургаалийг
Амьдрал эхлэсэн өдрүүдээ ч тиймээ бид мартахгүй

Аав ээжийн хүүхдүүд бид
Арван жил үерхэн дассан
Анхны харцыг мэдэрсэн
Ариун сэтгэлээр тэмүүлсэн
Анхын хайр минь учирсан
Ангиа тараад хүлээсэн
Амьдралд орсон өдрүүдээ ч тиймээ бид мартахгүй

Томоогүй багахан насанд минь
Тоолж уншуулж сургасан
Тэрсхэн бодлыг минь ухааруулсан
Тиймээ тэр бидний багш

Томдсон цамцыг минь товчилсон
Тодхон бүчийг минь зүүлгэсэн
Амьдралд бэлдсэн багш нараа
Тиймээ бид мартахгүй

Намхан босгыг анх даваад
Намар болохыг хүлээдэг сэн
Намайг угтаад үддэг сэн
Насны дурсамжтай сургууль минь

Одоо ч бодолд минь дурсагдсан
Үеийн олон найзуудаа
Амьдралд бэлдсэн сургуулиа
Тиймээ бид мартахгүй
Read On 0 - сэтгэгдэл

Баттулга - Тагтаа

8:14 AM
Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй
Тагтаанд шонхорын зориг байгаагүй
Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй
Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Гэвч улай үзэхийг хүсдэггүй дээ
Гэмгүй даруу зантай даа
Гэр хүн хоёрт ойр байдагтай нь
Гэрэлт цагаан тагтаа түүнд дуртай

Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа олуулаа
Дандаа тайван

Тагтаа энх тайваны бэлэг тэмдэг
Тагтаа эрх чөлөөний бэлэг тэмдэг
Тагтаа дурлал жаргалын бэлэг тэмдэг
Тагтаа сайн сайхны бэлэг тэмдэг

Хөх цэнхэр огторгуйн гүнд
Хөвөн хөөрөн нисэж явахдаа
Хүний гарт огт баригдсангүй
Хүсэл сэтгэл нь оршиж байлаа

Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа мөрөөднө
Дандаа эрмэлзэнэ

Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй
Тагтаанд шонхорын зориг байгаагүй
Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй
Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Хан бүргэдийн далавчаар жигүүр хийж
Харцага шонхорын зоригоор зүрх хийж
Алтан гуралдайн дуугаар хоолой хийж
Амьдрал үнэн хоёроор хүчийг нь сэлбэлээ

Тагтаа хөөрхөн
Тагтаа номхон
Дандаа мөрөөднө
Дандаа эрмэлзэнэ
Read On 2 - сэтгэгдэл

Баттулга - Туждаа хамт явахсан

8:25 AM
Урсгал голынхоо ус шиг
Уяхан ээжийнхээ сэтгэлийг
Уртын дууныхаа ая шиг
Уярааж дандаа явах юмсан

Төрсөн нутгийнхаа тал шиг
Түвшин аавынхаа сэтгэлийг
Түлсэн галынхаа дөл шиг
Төөнөж дандаа явах юмсан

Буурал хангайнхаа уул шиг
Буянтай хоёрыгоо түшээд
Тулгын гурван чулуу шиг
Туждаа хамт явах юмсан
Read On 0 - сэтгэгдэл

Баттулга - Зүрхний уяа

8:25 AM
Шүүдэр сондрох өвсөн шугуй
Шөнийн талдаа өдөн нөмрөг
Ханийн болзоонд намайг дуудсан
Хайрын шивнээ үндэс сэрээнээ

ДХ: Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь

Энх мэндийн дуун уяраатай
Эргэх хорвоо үүрдийн минь заяа
Нялх цэцэгсийн хатан бүүвэйтэй
Нандин дэлхий хайрын өлгий

ДХ: Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөчид холдохын аргагүй ээ
Гал халуун зүрхний уяа

Насан туршийн амьдийн жаргал
Наран аялах алсын цараатай
Үрээ бүүвэйлж өсгөх чөлөөгөөр
Үйлс тэтгэн үр чинь дэлгэрээстэй

ДХ: Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөчид холдохын аргагүй ээ
Гал халуун зүрхний уяа *2
Read On 0 - сэтгэгдэл

Баттулга - Халуун элгэн нутаг

8:24 AM
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаан дуулж
Мөнгөн сардиг нь мишээдэг ээ

Сэрүүн салхиа сэвсүүлсэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь


Үг Ж.Бадраа
Ая Ц.Намсрайжав
Read On 0 - сэтгэгдэл

Баттулга - Уяхан цэнхэр хавар

8:24 AM
Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаанд
Уртхан юм шиг санагдаж байсан
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ

ДХ: Эрдмийг сураад буцлаа гэхээс
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээс
Алаг нүдэндээ сувдан нулимстай

Сараар холдвол үгүйлэн үгүйлж
Санаж зүүдлээд ирдэг байсан
Онгон зүрхнийхээ тольтоо нээсэн
Оюутан ахуйн нөхдөө мартахгүй ээ

ДХ:

Төрсөн гэр шигээ дасал болсон
Эрдмийн саруул ордноо мартахгүй ээ
Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг
Уяхан цэнхэр хавраа мартахгүй ээ

ДХ: *2
Read On 5 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2