Урсгал голынхоо ус шиг
Уяхан ээжийнхээ сэтгэлийг
Уртын дууныхаа ая шиг
Уярааж дандаа явах юмсан
Төрсөн нутгийнхаа тал шиг
Түвшин аавынхаа сэтгэлийг
Түлсэн галынхаа дөл шиг
Төөнөж дандаа явах юмсан
Буурал хангайнхаа уул шиг
Буянтай хоёрыгоо түшээд
Тулгын гурван чулуу шиг
Туждаа хамт явах юмсан
Post a Comment