Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Чимээгүй ухаарал. Show all posts

Ариунаа - Чимээгүй ухаарал

3:28 PM

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа дулаацсан
Амьдралын салхин бодлыг жиндүүлсэн ч
Алдарч үзээгүй итгэлд хөглөгдсөн
Хатуу бүхнээс халгаж бүдрэхэд
Хайраараа аргадан намайг чи тоссон

Амьдралаас юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ
Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ

Дэврүүн хүслийн жигүүр цуцахад
Дэргэдээс минь чи дандаа намайг түшсэн
Тэнэгхэн надаасаа хайраа буруулалгүй
Тэвчээрийн хүлээсээ чи таслаагүй
Чиний минь уярам дөлгөөхөн харцанд
Чимээгүйхэн зэмлэх ухаарал байсан

Амьдралаас юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ
Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ… 

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2