Чука ~ Дурсамжийн бороо
3:41 PMҮйлс үйлсхэн гэрэлд дурсамжийн бороо шивэрнэ
Үнэндээ сэтгэл минь гэгээхнээр уярах юм
Холыг зорин би яаруухан алхална
Хонгорхон бага насаа санах юм
Хорвоог цацран гэрэлттэл бодох юм
Бодол цэлмээсэн бороо урам зоригийг нэмнэ
Болорхон дуслууд нь аялгуу болох нь сайхан
Дурсамжийн ариун борооны үгийг л ойлгодог нь
Дуу дуулдаг миний азтай ч юмуу даа
Дуулим орчлонд дэмий ч төрөөгүй ч юмсан даа
Дх:Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуу
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэнэ гэнэхэн, сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ
Дурсамжийн бороо аяар зөөлөн шиврэхдээ
Дуу шиг яаруухан бодлыг минь зарлаж байг
Дулаахан цагаахан сэтгэлийг минь илтгэж байг
Өөдрөг гэгээн амьдралыг минь хүмүүст
Өргөн орчлонд зөв явсныг ярьж өг өө