Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label artist_Ц. Show all posts

Bx , Tsetsee, Тэнүүн , Маралжингоо , Цэлмүүн - Дээшээ

2:56 PM
Хүсэл зүрхэнд минь бий
Зорьсон зорилго мөрөөдөл бас бий
Сайныг л гэж зөв байя
Хүндэтгэе хүмүүсээ бие биенээ
Өөрөөсөө бүгдийг эхлэе
Хайр гэдэг зүйл мартагджээ
Хүсэхгүй байна би муу нэрийг өөр
Худлаа инээсэн багтай царайг
Хүсэхгүй байна би нэгнээ муулсан атаархуу яриаг
Итгэж байна Өөрчилнөө
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг март даа
Бадаг2 :
Юунд ч үл итгэх үе бий
Амьдрал өөрөө зогсох шиг үе бий
Утга учир гэж үгүй
Гуниг гутралаа ардаа үлдээ
Дахиж алдахгүй гэж хичээ
Хайр гэдэг зүйл мартагджээ
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг үүрд март даа

Rap :
Гутлаа чирэн гундуу алхаад яахав хотынхоо гудамжаар
Гуниг гутралаа орхиод сайн сайхныг нь олж хар
Буруу зүүрсэн нийгэмд итгэлээ нэм сэтгэлээ нэм
Би чадна чи чадна одоо ингээд зүтгэлээ нэм
Санаа гаргаад хойшоо суувал сайн муугүй бүгд л сүйрнэ
Сайн санаад хийж явахад сайхан амьдралд л хүрнэ
Хэн хийх вэ бид хийнээ хийж эхлэе залуус минь ээ
Хийсэн хойноо хэний ч өмнө бид бүгд пээдийнээ
Read On 0 - сэтгэгдэл

Ice Top, Цэлмүүн ~ Шинэ жил

4:15 PM
Дх: Хайр чамайг би үргэлж хүлээнэ
Гацуур модонд нандин хүслээ шивнэн хүлээнэ
Хэзээ ч мартахгүй зул сарын баярыг
Хаялах цас минь чи авчирав уу

Аз жаргал бэлэглэсэн шинэ он ирлээ
Ая эгшиг нэмсээр шинэ жил ирлээ
Нүүр дүүрэн инээмсэглэл зүрх дүүрэн хайр
Итгэл бас сэтгэлд тэвэр тэвэр сарнай
Цасан ширхэг бүрийн тоогоор баяр баясал бэлэглэе
Хамгийн үнэтэй ариун нандин хайрыг бас бэлэглэе
Алив алив ирцгээ сүлд модоо чимцгээе
Алив алив дуулцгаа хундага тулган босоцгооё
Шүр сувдан зүүлт чамайг минь гоёод л
Шинэ жилийн тэнгэр одоороо чимээд л
Чимээ аниргүйн дунд хослон биенээ тэврээд л
Намуухан дулаахан хайраараа чимээд л
Баяр дээр баяр нэмж, баяр баясалыг бэлэглэе
Сүлд ногоон гацуур модоо хүслээ шивнэн чимэглэе
Урам зориг хүч чадал аз хийморь сайн сайхныг
Гэр бүлд тань Аз жаргалыг хүсэе...
Дх:
Дуулж баясаж угтаарай шинэ оноо, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай шинэ ондоо, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай нас байна
Буурлаа дээдэлж яваарай буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай нэр нэмнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай жаргал ирнэ
Улиран одох жилдээ сайхан дурсамж дүүрэн байг
Угтаж буй жилдээ урам зориг дүүрэн байг
Энэ найраар инээд хөөрөөр хүн бүр бялхана
Энэ үдэш энэ жилийн хамгийн сайхан хором
Сарвайсан бүхнээ авч санасан бүхэн нь биелэг
Сайхан бүхэн цалгиж үйлс бүхэн дэлгэрч
Хүн бүрийн хүсэл биелэнэ гэдэгт итгэж байна
Хүн бүрийн сэтгэл баяр баясалаар дүүрэн байг
Дх:
Хүсэн хүлээсэн зул сарыг чи
Хүсэн хүлээсэн цасан бударч
Хүсэн хүлээсэн хайрыг минь
Холын хол алсын алсаас надад авчирав уу
Сэвсгэр цасанд бүгдээрээ бүжье
Энэ үдэш цөмөөрөө хөгжье
Шинэ он шинэ жилийн баярын мэндийг
Шижигнэсэн залуус та бүхэнд хүргэе...
Баяр дээр нь баяр нэмье, баяр нэмье
Хүсэл дээр нь хүч нэмье, хүч нэмье
Хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй
Хүн чанараа битгий гээгээрэй, инээгээрэй
Хүнлэг сэтгэлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Оргилуун дарсаа өөдөө өөдөө ерөөл өргөн тулгацгаая
Хүсэн хүлээсэн мөч ирлээ жаргал дүүрэн цэнгэцгээе
Read On 1 - сэтгэгдэл

Цэлмүүн ~ Зам дээр гээгдсэн цэцэг

5:34 PM

Зам дээр гээгдсэн цэцэг
Торгон туузаар ороосон
Талын анхилам цэцэг
Тоос шороондоо дарагдан
Замын хажууд хэвтэнэ
Хэн түүнийг анх удаа
Хээрийн нугаас түүгээ бол
Хэрхэн юуны учраас
Харгуй зам дээр гээгээ бол

Халуун янагийн болзоондоо
Хархүү нямбай зэхээ юу
Хайртай хүүхнээ ирэхгүй болохоор
Хайран цэцгээ гээчихээ юу

Нэрэлхүү залуу ганган бүсгүй
Энхрий түүндээ өргөө юу
Хайхрамж муутай гуалиг залуу
Харанхуйд харахдаа хаячихаа юу
Ямар түүхтэй цэцэг вэ
Яагаад зам дээр хэвтэнэ вэ
Явдал учраа тоочин байж
Ярьж өгдөг ч болоосой

Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн, Rokit Bay ~ Viva Life

10:44 AM
Viva life
Аз жаргал дүүрэн өглөө биднийг угтана
Амьдрал аз завшаанаар дүүрэн
Мөрөөдөлдөө бид үнэнч байж чадвал
Мөнхийн залуу эрчийг бид мэдэрнээ
Хүсэл хязгаар үгүй ч хүрэх цаг бидэнд ойрхон
Хэн нэгнээс хамаралгүй амьдар
Амьдар..амьдар...амьдар...
Амьдралд байгаа олон өнгөнөөс
Аль нь гэдгээ олон өнгөнөөс
Аль нь гэдгээ чи мэдэх үү

So better life
We shout
We scream
Viva life Viva life
We shout
We scream

I feel so good
My life is cool We should be thankful
Everyday

Амьдралд байгаа өнгөнөөс
Аль нь гэдгээ чи мэдэх үү
Амьдрал дүүрэн өнгөнөөс, хамгийн тод нь минийх Yeah
Ариун мөрөөдөлд итгэх аялгууг сонсож байна уу
Алаг үрсийн дуу цангинах
Хос залуусын хайрын хот
Ohhh,,Yeahh

Тэрхэн өдөр минь цэлмэг тэнгэртэй
Сэтгэл санаагаар баяр сайхан өдөр
Чамд ийм санагдахгүй байгаа бол
Миний бичсэн найман мөрийг нэрлэ
Амьдралын сайхан бүхнийг нэрлэ
Гэр бүл найз нөхөд, залуу нас гэрэлтэж байна
Ирээдүй чинь одооноос
Сайхан бүхний төлөө энэхүү сайхан өглөөг угтъя
Амьдрал сайхан учраас
Амьдрал сайхан гэдэг үг дээр тогтоё
Yeah...
Үг дээр тогтоё....Yeah...

So better life
We shout
We scream
Viva life Viva life
We shout
We scream
Viva life...Heyy...
Read On 0 - сэтгэгдэл

Болдсайхан, Цэлмүүн ~ Дэлхийд дурласан сар

10:22 AM
Дэлхий сүйдэлгэн сарыг хэнд дуралсаныг үүрд илчлэнэ
Дурлал хайр үнэн гэдгийг хүнд тэнгэрээс саран тод гэрчилнэ
Чи дурлаж байна зүрх надад үглэнэ
Би тэр сар шиг бие сэтгэлээ чамаар дүрслэж байна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар

Хайрт минь чи хэрвээ гунгилвал намайгаа дуудаарай
Харанхуйг өнгөрөн өнгөртөл дэргэд чинь би сар шиг байя
Чи тэр сар шиг гэрэл бүү орхиоч
Чамгүй дэлхий дээр би ганцаардаж амьдармааргүй байна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар

Сарны дурласан энэ дэлхий дээрх хүмүүс
Хайрлаж дурлан хагацаж учиран харанхуйг мартаж амьдарна
Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар
Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн ~ Цэцэрлэгт учирсан хоёр

4:16 PM

Үдэш байсан ч алхааг чинь би танилаа
Урьд эртийн явдал зүрхний минь гүнд амиллаа
Уулзаж байснаа нэхэн нэхэн саналаа
Уйлахгүй гэсэндээ харцаа нуун зангирлаа

Ганцаар туулсан өдрүүдээ түр мартаад
Ганцхан удаа үнэнээ хэлэхийг чинь хүүлээлээ
Гараад ирэхэд чинь цочсондоо нүүр бууруулж
Хүрээд ирэхэд чинь инээмсэглэлээ нууж чадсангүй

Хайртай гэж хэлж чадах уу чи минь
Хайрлаач гэж гуйж би чадахгүйн ээ

Таних болов уу гэж араас чинь удаан дагалаа
Таалагдахсан гэж замыг чинь тосон гоёлоо
Зурвасхан болзоогоо дурсан дурсан тослоо би
Дуралсан зүрхээ чагнан чагнан хүлээлээ

Их л удаан хүлээсэндээ энэ үдшийг
Гэвч урьдынхаараа чи намайг танисангүй
Уулзаж тайтгарсандаа сэтгэл минь амарлаа
Уруулынхаа будгийг арчаад би буцъя даа

Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн ~ Ээжийн дайсан OST

4:15 PM

Чи хацрыг минь хайрч байна
Ямар хүйтэн үнсэлт бэ?
Халуухан л байдагсан
Эхлэх ёсгүй хайрын
Энэ л түүхийг би чамтай
Энэд л дуусгая
Хагацах гэж учирна гэж үү
Хариулаач надад
Хайралчихаад мартана гэж үү
Зүүд байгаасай

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлооо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигыг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй

Зүрхийг минь дааруулж байна
Яасан хүйтэн нулимс вэ?
Бүлээхэн л байдагсан
Энэ өдрийг би чамтай
Их хайрын дуунд хүлээсэн
Харамсмааргүй
Урууланд минь амтагдсан дурлал байсан
Ухаанд минь огт багтамгүй хагацал ирсэн

Дахилт

Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн ~ Хариулаач надад

4:03 PM

Чи хацрыг минь хайрч байна
Ямар хүйтэн үнсэлт вэ?
Халуухан л байдагсан
Эхлэх ёсгүй хайрын
Энэ л түүхийг би чамтай
Энд л дуусгая
Хагацах гэж учирна гэж үү
Хариулаач надад
Хайрлачихаад мартана гэж үү
Зүүд байгаасай

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлоо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигийг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй

Зүрхийг минь дааруулж байна
Яасан хүйтэн нулимс вэ?
Бүлээхэн л байдагсан
Энэ өдрийг би чамтай
Их хайрын дунд хүлээсэн
Харамсмааргүй
Урууланд минь амтагдсан
Дурлал байсан
Ухаанд минь огт багтамгүй
Хагацал ирсэн

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлоо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигийг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй... /х2/

Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн ~ Хайр амлаач

4:02 PM

Зөн зүүд минь чиний инээхийг үзээд аз жаргал мэдэрнэ
Зүрх минь хайраас өөр юунд ч итгэж чадахгүй ээ
Хайр амлаач, чиний үг бүхэнд итгэх энэ хормыг бүү алдаач бас авраач
Чамгүйгээр өнгөрүүлэх тэр өдрүүдээс

Дх: Чамаас өөр хайр үгүй ээ
Чамаас өөр гуниг үгүй ээ
Энэ хорвоог, амьдралыг би чамтайгаа л хамт туулах ёстой
Төсөөлөхгүй ээ, энэ ертөнцийг би хонгор минь чамгүйгээр
Тайтгарахгүй ээ, энэ зүрх минь чамайгаа хайрлахгүйгээр

Чамайг, би зүрхэндээ чамайгаа эзгүй байвал
Уй гашуун амтлана бас амлана
Хайраа би чинь өөр бусдаас харамлана

Дх: Чамаас өөр хайр үгүй ээ
Чамаас өөр гуниг үгүй ээ
Энэ хорвоог, амьдралыг би чамтайгаа л хамт туулах ёстой
Төсөөлөхгүй ээ, энэ ертөнцийг би хонгор минь чамгүйгээр
Тайтгарахгүй ээ, энэ зүрх минь чамайгаа хайрлахгүйгээр

Чамаас өөр хайр үгүй ээ
Чамаас өөр гуниг үгүй ээ
Энэ хорвоог, амьдралыг би чамтайгаа л хамт туулах ёстой

Хонгор минь чамгүйгээр
Тайтгарахгүй ээ, энэ зүрх минь чамайгаа хайрлахгүйгээр
Төсөөлөхгүй ээ, энэ ертөнцийг хонгор минь чамгүйгээр
Тайтгарахгүй ээ, энэ зүрх минь чамайгаа хайрлахгүйгээр

Read On 0 - сэтгэгдэл

Baji, Цэлмүүн - Хол зай

9:11 AM
Ooh yeah yeah
Яг одоо би ганцхан чамайг санаж байна

Би магадгүй чамайг үргэлж харахгүй
Би бүхэл шөнөжингөө чамайг тэврээд нойрсож чадахгүй
Гэхдээ би мэднээ зүрхнийхээ хамгийн гүнд
Ганцхан чамайг хайрладаг явуулж чадахгүй нь baby

Дх: Хол зай хэцүү хэдий ч хос зүрхийг хэзээ ч салгаж чадахгүй
Бидний үлдээсэн дурсамж, хэдэн ч миллийг туулаад чам дээр очино оо
Ooh oooh yeah yeah

Уйтгарлахаараа ганцаардахаараа чамайг санаад
Өөртөө санаж явдаг онцгой нэгэн бий гэж тайвшруулдаг
Хэрвээ салхи бүлээнээр хацрыг чинь илвэл миний үнсэлт
Нүдээ аниад залбирнаа, зүүдэндээ уулзъя
Намайг чи санахаараа тэнгэр лүү хараарай
Би яг л од шиг
Хаяа харагдахгүй гэхдээ би тэнд л байгаа
Үргэлж би хажууд чинь

Дх:

Хол зай энэ бол хайр сэтгэлийн шалгуур
Ихэнх нь горьдлого тасарна
Бид тэсч чадвал үүрд хамт байна
Хэдий хол ч гэлээ бидний зүрх миний ойрхон байгаа

Дх: х2

Ooh oooh naah naah
Чам дээр очино оо чам дээр очино оо
Ooh oooh naah naah mmmmm
Read On 0 - сэтгэгдэл

Маралжингоо, Цэлмүүн, Энхзол, Уянга - Би эр хүнд хайртай

8:53 AM
Зүрхэнд минь гэрэл төрнө
Зүүдэнд чи минь надтайгаа байгаач
Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч
Зоргоороо хайрлана аа

Хүйтэнд ургах цэцэг шиг
Дагжиж би энд даарсан ч гэлээ
Хүний газар чамайгаа санан санасаар
Хүслээрээ хайрлана аа

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Зэмлэл ирлээ ч би хүлээнэ
Зэвэрч нугарахгүй би хичээнэ
Хонгорхон үрээ би чинь бүтэн жаргаана
Холоос би тэмүүлнэ

Үнсэлтээр цагийг зогсоож
Салхиар чамтайгаа би уулзана аа
Харийн газраас хоног тоолон тоолсоор
Харцаараа тэмүүлнэ ээ

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Бүтэн явъя чинийхээ төлөө
Бүдэрч босъё бусдын өмнө
Инээж дуулъя энэхэн гунигийг
Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн

Чиний эзгүйд би уйлмаар
Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
Далавчтай бол нисэхсэн
Read On 3 - сэтгэгдэл

Тэмүүжин, Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

8:42 AM
Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Цэлмүүн - Зүрхэнд гэрэлтэх од

8:42 AM
Өдрөөр сэтгэлд гарсан тэргэл саран
Шөнөөр мандсан өнгөт наран
Чиний зүг сэтгэл минь тэмүүлсээр
Өглөө сэрэхэд чиний тухай
Үдшийн зүүдэнд чи надтай
Өр зүрх минь чамайгаа үгүйлсээр
Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ
Өвлөөр зүүдэнд шивэрсэн зөөлөн бороо
Зунаар бударсан хайрын цасан
Чиний зүг харц минь татагдаад тогтохгүй байна
Хэрвээ би тэгэхэд чамтай харц тулгараагүйсэн бол
Хэлэх үгээ нуугаад явах л байсан
Хэзээ ч эргэж харалгүй буцах байсан

ДХ: Би чиний гараас хөтлөөд
Хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа нисмээр байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Тэртээх хайрын ертөнцөөр аяламаар байна
Чинийхээ гараас чангаас чанга атгаад
Үүр цайтал хамтдаа би дуулмаар байна

Уйтгар үргээж ирсэн гэнэн дурлал
Учрал амласан чиний сэтгэл
Миний зүрхэнд од болон гэрэлтсээр
Чихэнд шивнэж зүрхлээгүй
Хайрын тэр л нандин үгсийг
Харцнаас чинь анх хараад би мэдэрсэн
Хайр зөгнөж явсныг чинь сая л мэдсэн

ДХ:

Өөр хэнийг ч биш чамайг хүлээнэ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Э.ЦэндАюуш - Он солигдох мөчийн шүлэг

8:23 AM
Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо
Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа
Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа
Read On 0 - сэтгэгдэл

Э.ЦэндАюуш - Үүрд

8:23 AM
Үүрд би
Гандах навчис, будрах цас
Гадаа хүйтэн болоход хайртай байх болно
Үүрд би нуур хөлдөж зэгэс шуугиад
Нугас ангирын дуу усанд живэхэд гунигтай байх болно
Үүрд би
Сар их үзэсгэлэнтэй, тэнгэр их гүн гэж
Амттайхан бусдын нойронд ад бололгүйгээр бодож суух болно
Үүрд би
Хэдэн бороо алгасаж нар гараад
Охид хувцсаа нимгэлэхэд
Одоо л нэг шүлгийнхээ дэвтрийг шүүсээр байх болно
Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно
Үүрд би
Цонхоор тусах сарны гэрэлд нойрсохыг чинь үзээд
Цох болж тэнгэр болж үзээгүй нууцыг чинь тэмтэрч байна гэж зүүдэлсээр л байх болно
Read On 0 - сэтгэгдэл

Цогтсайхан - Рашаантын 18

8:13 AM
Чин сэтгэлийн үнэн хайраа
Чинээлэг айлын охинд өгсөн
Гэнэн цагаахан сэтгэлээрээ
Гэртээ нэг удаа түүнийг урьсан

ДХ: Ай миний хаяг Рашаантын 18
Ай миний хаяг Рашаантын 18

Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог байсан
Хатуу ч гэсэн сайхан ааруул
Хадгалж хадгалж чамдаа би өгсөн
Дөнгөж сургуульд орсон дүү минь
Дөчийн хувин усаа зөөлөө
Нүглээс айдаг хөгшин ээж минь
Нүүрс үүрээд шөнөөр ирлээ

ДХ:

Одоо чи намайг тоохоо больжээ
Ондоо хөвгүүнд дурлах болжээ
Хөөрхөн алаг нүдний чинь харц
Хөөрхий над дээр тогтохоо больжээ

ДХ:
Read On 1 - сэтгэгдэл

Цогтсайхан - Бороо

8:13 AM
Хаана вэ, яван одсон чи
Хэзээ учирна гэж хүлээх вэ?
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...

Шиврээ бороо сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн, шивнэн үглээ юу
Шөнийн дууг аялаа юу

Чамайг би мартаж чадсангүй еэ
Цаг үргэлж бодлоос минь гарсангүй
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ

Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариустал
Асгаранхан ороорой
Read On 0 - сэтгэгдэл

Цогоо (Шигтгээ) - Жирийн Монгол бүсгүй

8:11 AM
Навчис шаргалтах намрын орой
Надтай наадах салхины аясаар
Бодлогошрон суугаа чиний өмрүүр
Ичингүйрч гарсанаа л би санахдаа

Жирийн Монгол охины дөлгөөхөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ

Хүсэлдээ дийлдсэн тэр үдшийн цагаар
Чамтай танилцах гэж зүрх гарган очлоо
Хонхны дээр гарын хуруу хүрчихээд
Тэвдэн сандарсанаа л би санахдаа

Үг,Ая Б.Цог
Read On 0 - сэтгэгдэл

Цогоо (Шигтгээ) - Агшин

8:11 AM
Бүтэлгүй дурлалын аагинд умбаад
Болзоонд хүлээх учирал бүхэн
Борооны дараах цэцэгс шиг
Бие сэтгэл минь ариусна
Борооны дараах цэцэгс шиг
Бие сэтгэл минь ариусна

ДХ: Насан туршидаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тийм үү?
Найз минь чи наддаа эрхлээч
Найланхай аашаа дэлгэн эрхлээч

Гэгээн орчлонгийн эрээн бараан
Гунигтай яа чамаас хагацахын үед
Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж
Би уянга болон эгшиглэнэ
Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж
Би уянга болон эгшиглэнэ

ДХ: Насан туршидаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тийм үү?
Найз минь чи наддаа эрхлээч
Найланхай аашаа дэлгэн эрхлээч


Ая, Үг: Пүрэвдорж
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2