Дх: Хайр чамайг би үргэлж хүлээнэ
Гацуур модонд нандин хүслээ шивнэн хүлээнэ
Хэзээ ч мартахгүй зул сарын баярыг
Хаялах цас минь чи авчирав уу
Аз жаргал бэлэглэсэн шинэ он ирлээ
Ая эгшиг нэмсээр шинэ жил ирлээ
Нүүр дүүрэн инээмсэглэл зүрх дүүрэн хайр
Итгэл бас сэтгэлд тэвэр тэвэр сарнай
Цасан ширхэг бүрийн тоогоор баяр баясал бэлэглэе
Хамгийн үнэтэй ариун нандин хайрыг бас бэлэглэе
Алив алив ирцгээ сүлд модоо чимцгээе
Алив алив дуулцгаа хундага тулган босоцгооё
Шүр сувдан зүүлт чамайг минь гоёод л
Шинэ жилийн тэнгэр одоороо чимээд л
Чимээ аниргүйн дунд хослон биенээ тэврээд л
Намуухан дулаахан хайраараа чимээд л
Баяр дээр баяр нэмж, баяр баясалыг бэлэглэе
Сүлд ногоон гацуур модоо хүслээ шивнэн чимэглэе
Урам зориг хүч чадал аз хийморь сайн сайхныг
Гэр бүлд тань Аз жаргалыг хүсэе...
Дх:
Дуулж баясаж угтаарай шинэ оноо, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай шинэ ондоо, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай нас байна
Буурлаа дээдэлж яваарай буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай нэр нэмнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай жаргал ирнэ
Улиран одох жилдээ сайхан дурсамж дүүрэн байг
Угтаж буй жилдээ урам зориг дүүрэн байг
Энэ найраар инээд хөөрөөр хүн бүр бялхана
Энэ үдэш энэ жилийн хамгийн сайхан хором
Сарвайсан бүхнээ авч санасан бүхэн нь биелэг
Сайхан бүхэн цалгиж үйлс бүхэн дэлгэрч
Хүн бүрийн хүсэл биелэнэ гэдэгт итгэж байна
Хүн бүрийн сэтгэл баяр баясалаар дүүрэн байг
Дх:
Хүсэн хүлээсэн зул сарыг чи
Хүсэн хүлээсэн цасан бударч
Хүсэн хүлээсэн хайрыг минь
Холын хол алсын алсаас надад авчирав уу
Сэвсгэр цасанд бүгдээрээ бүжье
Энэ үдэш цөмөөрөө хөгжье
Шинэ он шинэ жилийн баярын мэндийг
Шижигнэсэн залуус та бүхэнд хүргэе...
Баяр дээр нь баяр нэмье, баяр нэмье
Хүсэл дээр нь хүч нэмье, хүч нэмье
Хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй
Хүн чанараа битгий гээгээрэй, инээгээрэй
Хүнлэг сэтгэлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтацгаая
Оргилуун дарсаа өөдөө өөдөө ерөөл өргөн тулгацгаая
Хүсэн хүлээсэн мөч ирлээ жаргал дүүрэн цэнгэцгээе
November 18, 2022 at 8:00 PM
Hohohohohoho
Post a Comment