Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Far Away. Show all posts

Far Away ~ Мөнгөн хонхны дуу

11:19 AM

Дахилт:
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Хавар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана

Гэнэн гэнэн гэхэд дэндүү гэнэн сурагч нас минь
Санан санан дурсагдах саваагүй томоогүй нас минь
Намар намрын навчистай хийсэн одох юм
Хавар хаврын яргуй шиг хайлган хэнзхэн нас минь

Санаа нэг салаад явах чинь санааныx
Сайхан байсан үе минь та нартайгаа салмааргүй
Xолдмооргүй xором бүрийг xоворхон тэр өдрүүдийг
Xоосон биш хойшдоо бид нэгнээ мартахгүй бид хамт

Мөрөөдлөөр дүүрэн насаа дуулая уйлъя хамтдаа дуулая
Гар гараа барилцаад дурсан саная иргэн харая
Хүүхэд насны тэрхэн үеийн томоогүйхэн үерхэл
Нэг нэгэндээ гомдож байсан гэнэхэн тэнэхэн тунирхал

Томоогүйхэн гэнэн балчир энэ миний шохоорхол
Тоотойхон уулзсан үе тэнгийн нөхөд минь
Гэнэн сурагч насны энгүй нэгэн үерхэл
Эргээд бодоход энэ бүхэн миний нэгэн бахархал

Дахилт:
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Хавар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана

Зургийн цомог дурсамж хичээл сүүлчийн хонхны жингэнэх дуу
Гунигтай бас жаргалтай байна нулимсаа арчин бүгд сууна
Энэ л бидний мөрөөдөл амьдралын хаалгаар тавтай морил
Эргээд ангидаа уулзах болно тэр л ангидаа тавтай морил

Холын хол нисэн ниссээр хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдээсээр харваад өнгөрөх цаг холдсоор

Нар туссан гэрэлт самбар наадаж явсан тэр л намар
Ахиад ирэхгүй тэр л хавар аньсага нойтон тэр л өдөр
Уйлъя дуулая уулзъя учиръя ангийн андууд минь
Эргээд олдохгүй тэр л насаа дурсая найзууд минь

Амьдралын минь замыг зааж алдаа оноог бид ухаарч
Багш тандаа баярлалаа гэж бид хэлнэ нэг дуугаар
Дандаа л иймээрээ байх юм шиг бид санаж
Магтаал сайшаалыг тань эргэн эргэн санаж

Холын хол нисэн ниссээр хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдээсээр харваад өнгөрөх цаг холдсоор

Амьдралынхаа дyрсамжийг оюутан насаараа төсөөлнө
Эргэн дахин дурсaxад нэгнээ ярин бид хөөрөлдөнө
Одоо харин бид бүгдээрээ хийсэн зүйлтэй тийм залуучууд
Өнгөрснөө эргэн дурсaxад сэтгэл цагаахан багачууд

Дахилт:
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Хавар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана (x2)

Read On 0 - сэтгэгдэл

Far Away ~ Би амлая

11:18 AM

Дахилт:
Үгүйлэх сэтгэл өөрчлөхгүй итгэл чамайгаа санан дуулъя
Baby, бүлээн нулимс урсахгүй нулимс чамайгаа уйлуулахгүйг би амлая

Эргэлзэx хэрэггүй би чадна чамдаа амлая
Эрээнтэй бараантай ч амьдрал өөд бид хамтдаа алхая
Эхэлсэн эцсийг нь үзнэ эндээ бид үлдэхийг хүснэ
Зүрх хамтдаа цохилж зүрx хосоор хорвоог туулахыг xүснэ
Энэ мөчөөс хойш чи бидний ирээдүйд
Уйтгар гуниг хагацал харуусал харамсал нулимс ирэхгүй
Надад итгэ хонгор минь урваж буцахгүй хорвоо дээр
Гараас минь чанга атга ганцхан чи минийх чамдаа амлая

Дахилт:
Үгүйлэх сэтгэл өөрчлөхгүй итгэл чамайгаа санан дуулъя
Baby, бүлээн нулимс урсахгүй нулимс чамайгаа уйлуулахгүйг би амлая (x2)

Аниргүй бас харанхуйд учирах хосууд намуухан
Удах тусам тэдний шивнээ яриа нь халуухан
Үргэлжилэх хугацаа урт байхад зуурдын жаргал үүрд байна
Зөвхөн би чинь чинийх хайраа чамд амлаж байна
Хайр бол цорын ганц хоёр биений амлалт
Хос зүрx нэгдэх сэтгэл бол амлалт
Хайр бол цорын ганц хоёр биений амлалт
Хос зүрx нэгдэх сэтгэл бол амлалт

Үзэсгэлэнтэй харагдах тал дээр ганцxан өнчин мод бий
(Үзэсгэлэнтэй харагдах тал дээр ганцxан өнчин мод бий)
Үүлс чамайг халхлавч гэрэлтэх чадах од нь чи
Чимээгүй үлээх салхи чамайг аргадах нь юусан билээ
Тансаг хайрийн мэдрэмжийг ганцxан чамаас авсан хэрэг
Миний чамд өгсөн амлалт үүгээр дуусахгүй бүү шанал
Миний дэргэд хэзээд байж чадна гэж үү үүнийг амла
Буруутай хийсэн үйлдэлийнхээ хариуд би зүрхээ тамлая
Чамайг хэзээ ч уйлуулахгүй гэж би өөртөө амлая

Дахилт:
Үгүйлэх сэтгэл өөрчлөхгүй итгэл чамайгаа санан дуулъя
Baby, бүлээн нулимс урсахгүй нулимс чамайгаа уйлуулахгүйг би амлая (x2)

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2