Хаана вэ, яван одсон чи
Хэзээ учирна гэж хүлээх вэ?
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...
Шиврээ бороо сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн, шивнэн үглээ юу
Шөнийн дууг аялаа юу
Чамайг би мартаж чадсангүй еэ
Цаг үргэлж бодлоос минь гарсангүй
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ
Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариустал
Асгаранхан ороорой
Post a Comment