Үдлээд буцдаг хорвоог
Үүрдийн чинээд саналуу даа
Өрөвч уяхан ээжийгээ
Өтлөхгүй юм шиг л бодлоодоо
ДХ: Нартын бүлээн энгэрийг
Насны чинээд эндүүрлээч
Нарлаж үлдэхийн заяа нь
Намартай л байх юм ээжээ
Ирж буцах хорвоог
Ээлжгүй юм шиг саналуу даа
Эрхлүүлж өсгөсөн аавыгаа
Элэхгүй юм шиг бодлоо доо
ДХ:
Уйлж дуулахын хорвоог
Улирах юм шиг саналуу даа
Ургаж хагдарахын заяагаа
Уяатай л юм шиг эндүүрлээ дээ
ДХ: Нартын бүлээн энгэрийг
Насны чинээд эндүүрлээч
Нарлаж үлдэхийн заяа нь
Намартай л байх юм ээжээ
Намартай л байх юм ээжээ
Үг: Г.Энхсайхан
Ая: Д.Цэвээнхэрлэн
Post a Comment