Үдэш байсан ч алхааг чинь би танилаа
Урьд эртийн явдал зүрхний минь гүнд амиллаа
Уулзаж байснаа нэхэн нэхэн саналаа
Уйлахгүй гэсэндээ харцаа нуун зангирлаа
Ганцаар туулсан өдрүүдээ түр мартаад
Ганцхан удаа үнэнээ хэлэхийг чинь хүүлээлээ
Гараад ирэхэд чинь цочсондоо нүүр бууруулж
Хүрээд ирэхэд чинь инээмсэглэлээ нууж чадсангүй
Хайртай гэж хэлж чадах уу чи минь
Хайрлаач гэж гуйж би чадахгүйн ээ
Таних болов уу гэж араас чинь удаан дагалаа
Таалагдахсан гэж замыг чинь тосон гоёлоо
Зурвасхан болзоогоо дурсан дурсан тослоо би
Дуралсан зүрхээ чагнан чагнан хүлээлээ
Их л удаан хүлээсэндээ энэ үдшийг
Гэвч урьдынхаараа чи намайг танисангүй
Уулзаж тайтгарсандаа сэтгэл минь амарлаа
Уруулынхаа будгийг арчаад би буцъя даа
Post a Comment