Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Зүрхэн хоёр алга ft Агиймаа

Шөнөөр шивэрсэн бороо
Үүрээр татрах боловуудаа
Чиний манасан зүүдэнд нь саран түрүүлж гийх болов уу?
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх боловуудаа
Очоод үнсмээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаар саатан жаргаж
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаа минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Хавраар ирсэн шувууд нь намартаа нэг л уянгална аа
Хайрын чимээгүй үнэн насандаа нэг л эгшиглнэ
Чиний ирэх зүгийн минь
Салхин чимээн дундаас
Миний өгөх хайрыг
Санаж жарган эрхэлнэ ээ
Зүүн зүүнээс мандан гарах
Нарны алтанхан туяанаас
Зүүдэнд минь өөрөө шивнэсэн
Хайрын бороонд норлоо доо
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Баруун баруунаар саатан жаргаж
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаа минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2