Хувь тавиландаа сэтгэл халамцан
Хэнд гомдлоо би нээх вэ?
Хундага дарсанд өөрөө хөлчүүрлэн
Амь амьдралаа чи бид хуваалцаж
Аз жаргалыг хамтдаа асаан эргэж ирнэ гээд алсыг чи зорьсон
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Өөрөө өөртөө зүрх гомдолно
Өрөөлөөс юуг хайна вэ?
Худал үнэний дэнсэн дээр цөхөрлөө
Өдөр өдрөөр чи бид алслагдаж
Сэтгэлд дүр чинь бүдгэрлээ
Өөрөөсөө ч нуун чамайг би санахдаа уйлсан
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Хайр минь халуун биш байсан уу?
Ганцаарддаг байвуу?
Post a Comment