Уулзъя гэсэн чиний гуйлтыг
Өөртөө зөвшөөрөөд
Урамтай харцанд чинь итгээд би ирлээ
Хэнд ч хэлээгүй хэзээ ч бодоогүй
Учралын салхинд гэзгээ хийсгэж
Уулын хөх жаварт жиндэхийг мэдээгүй
Сүүдэр үүргэлсэн энэ үдшээр
Би догдлон ирлээ
Дахилт:
Алс олон од намайг шооллоо ч
Амжиж ирэхгүй ч чамайгаа би хүлээнэ ээ
Буудалд хүмүүс цөөрлөө ч
Гэсэн чамайг хүлээе дээ
Чив чимээгүй оддын чөлөөнд
Чиний ирэх жаргалыг би тээгээд
Сэтгэлээсээ би бусдыг үдлээ
Ирээч ирээч дээ
Үдэж байгаа хүмүүсийн царайг
Өөртөө өрөвдөөд
Үүнийг чинь үзэх юм шиг би
Зовнилоо хамт үдээгүй
Хайрлаж зогсоогүй
Холдохын салхинд би хацраа үнсүүлж
Хоцрохын буурал гунигт юунд автаваа
Учраагүй байж санахаа мэдэн
Өөрөөсөө ичлээ
Дахилт:
Алс олон одод намайг шооллоо ч
Амжиж ирэхгүй ч чамайгаа би хүлээхнээ
Чив чимээгүй үдэгсдийн дунд
Чиний ирэх барааг би ширтээд
Чамаас бусдыг би үдлээ
Чи минь ирээч дээ...
Post a Comment