Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sweetymotion - Яагаад


Яагаад? Бороо хүртэл шиврэх болгондоо намайг цочоовоо
Яагаад? Бодол хүртэл баясах бүхэндээ чамайг хүлээвээ
Бие биенээ харах бүрдээ (Харц харцандаа итгээд байдаг)
Бидэн хоёр уулзах бүрдээ (Халуун сэтгэл догдлоод)
Тэнгэр адил дүнсгэр байдгийг
Мэдрэх юм (Мэдрэх юм чамайгаа мэдрэх юм)
Чи анзаарч байна уу?

Яагаад? Цас хүртэл будрах бүхэндээ чамайг ирүүлэв ээ
Яагаад? Санаа хүртэл буцах бүхэндээ чамдаа саатаваа
Чимээгүй жаргал ирэх(Буцаж болдоггүй учрал)
Чинийхээ тухай бодох (Яагаад яагаад яагаад baby baby )
Ийм хайр тийм сайхныг мэдсэнгүй дээ
Ичин байж (Ичин байж догдолъё доо өөртөө)

Chant:Самрын гурван толгой нарсан дундаа худлаа
Санаж явсан үнэн намайг гомдооход худлаа
Цэвэр цэнхэр цэцэг намар болоход худлаа
Цээлийн цагаан усан өвөл болоход худлаа (Яагаад )
Янзган цоохор саран хүлээн хүлээгээд
Хүйтэн гурван улиралд даарч байна уу, дасаж байна уу?
Чимээгүй жаргал чамд хүртэл хол байна уу?
Чимээгүй жаргал чамд хол байна уу, ойр байна уу?

Яагаад вэ? (Надад хэлээч )
Бороо хүртэл шиврэх болгондоо намайг цочоовоо
Яагаад вэ? (Чамаас асууя)
Цас хүртэл будрах бүхэндээ чамайг ирүүлэв ээ
Тэнгэр адил дүнсгэр байдгийг
Мэдрэх юм чи анзаарч байна уу?
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2