Наран өөртөө ганцаардан хоцрох
Намрийн уйтай өдрүүд ирлээ дээ
Сүүдал сэлгэн далиа эцээх
Шyвyyдын цувааг битгий тоолоорой
Алтан зэлийн нь хайрлан
Араас нь битгий гуниарай
Арван гурван сараараа
Ахиад ирэхийг нь даллая даа
Эргээд ирэхийг нь аргаданхан
Энгэрийн нууртайгаа үлдэе дээ
Бyдант тэнгэрээ дэвсэнхэн
Бyцаад ирэхийг нь хүлээе дээ
Саран ганцаар санаашран үлдэх
Сайран нүдэн нуур нь ширгэлээ дээ
Хoлдooд явсан чиний минь бараа
Хоргодож сэтгэлд минь сүүмэлзэнэ дээ
Алтан хэцийг аргаданхан
Аяны шувуудаа үдье дээ
Цэцгийн гурван сараараа
Чинийхээ ирэхийг хүлээе дээ
Харц харцандаа хоргодонхон
Зүүдэнд цаанаа уулзья даа
Хаврийн шувуудын түрүүчээр
Уулзахын чинээ уужирья даа
Шувуудын цувааг битгий тоолоорой
Харц харцандаа хоргодонхон
Зүүдэнд цаанаа уулзья даа
Хаврийн шувуудын түрүүчээр
Уулзахын чинээ уужирья даа
Post a Comment