Санан санасаар би чамдаа ирлээ
Санааширч суухыг чинь хүсэхгүй нь
Салгуу амьдралд чинь наран болъё
Зүүдлэн зүүдэлсээр
Зүсрэх бороонд би норолгүй
Зүрх зүсэн хэлсэн үгээр чинь
Зүг зүгийн бороог халхалж
Бас уйлж л явна даа би
Дахилт:
Цээлийн цэцэгс нь
Хосоор ганхаад байна уу даа
Харанхуйн одод бүр хос хосоороо
Хайрын тэнгэрт минь чи үгүй болохоор
Хайлган нэгэнд сарнай болоод
Очиж явна даа би чинь
Бодолгүй хэлсэн болчимгүй үгс минь
Бороон дусалд шалба норж дээ
Бүүдийх тэнгэрт солонго татлаа
Уйдан уйдсаар үнэндээ чамайгаа би хүслээ
Учрал хүсэх чиний минь(чиний ) харц л
Уйлах нулимсыг минь арчин
үгүйлэх наран туслаа Дахилт:
Bridge:
Санан санасаар чамдаа би чинь ирлээ
Салгуу амьдралд чамайгаа бодсоор явнаа
Дахилт:
Post a Comment