Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Freezone - Бороотой зуны дурсамж

Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хурууны завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жилууд урсана

Урдаас инээж байдаг чиний дүр бүдгэрч
Уруулын чинь хээ миний хувцаснаасаа арчигдана
Цээжин дэх чиний үнэрийг салхи хийсгэж
Цэцэг цэцэгн дээр шүүдэр болон тогтоно

Дахилт:
Яаж би чамайг хайрлалаа
Ялдан дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу хайрт минь

Шалба норсон бороонд хөтлөлцөж гүйхэд
Шавхайн товшилт нь хаана улдсэн бэ
Хамтдаа явсан өдрүүдийн уянгалаг дуу
Хаанахын шувуудын ганганаанд шингээ вэ

Дахилт:
Яаж би чамайг хайрлалаа
Ялдан дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу хайрт минь 
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2