Энэхэн төдий учрал дээрээс зовлон яахлаараа ирэв дээ
Энэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой
Дуулдах төдийхөн дахилт дээрээс, уянга нь яахлаараа үлдэв дээ
Дурлахаа мэдэхгүй үнэнээс сэтгэл минь яахлаараа хөндүүрлэв дээ
Чадахгүй нь би чадахгүй нь, чамайгаа үнсэхэд уурлаж
Нуусан догдлолынхоо өмнө би нулимсаа өөрөөсөө нууя
Шиврэх төдийхөн бороонд, цэцэг яахлаараа дэлгэрэв дээ
Чимээ чимээгүйхэн харцанд, би чинь яахлаараа уярав даа
Итгэхгүй нь би итгэхгүй нь, инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа
Итгэхгүй нь би итгэхгүй нь инээх чинь хүртэл үнэнч
Ирсэн хайрынхаа өмнө би эрхэлж байгаад өөрөөсөө нууя даа
Post a Comment