Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Freezone - Намрын дурсамж

Есдүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байлаа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн

Хичээлээ тараад хөтлөлцөн алхдагсан
Хэмжээлшгүй их хайраар бие биенээ ширтдэг сэн
Анхилуухан хацар дээр чинь тэвэрч үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж хэлсэнсэн

Намрын шаргалхан бороо
Навчаа хийсгэн бөхөлзөнө
Насан багын үерхэл
Надаас холдонхон одно

Үүрдийн биш энэ амьдралаас
Өдрөөс өдөрт цаашилсаар
Үнэнч багын минь хайр
Өнгөрсөн үе минь баяртай

Надаас чамд хэлэх үг ерөөсөө байхгүй болжээ
Навчсаа гээсэн мод мэт чи тийм л болжээ
Он жилүүдийн тэртээх гэрэлт өдрүүдээ
Одоо сэтгэлдээ хоёулаа тээж л явъя даа
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2