Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rokit Bay - Нэг өдрийн хаан

Энгийн байх надад утга учиргүй мэт санагдана
Эндээс хурдхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана хананы наана цаана
Эндээ үлдвэл бүх зүйл энгийн энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна

Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядрана
Хөлөө би зөөж ядна нэг биш удаа би шантрана
Золиос зөндөө гаргана
Тэр зүг рүү явж байгаа болохоор би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийнэ
Эсрэг талд нь байгаа зүйлүүд галны цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ

Дахилт: Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр х2

Очих газраа ойртох тутам хийсэн сонголтондоо
Эргэлзэх нь ихсэж эхлэнэ шийдсэн болохоор ондоо
Зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшилнэ
Ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжилнэ
Өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
Тийм болохоор би золиос болгон үнэтэй зүйлээ гээж байна
Хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж
Хүссэн газраа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж
Энэ бол миний золиос юм шийдсэн л бол хориод нэмэр байхгүй
Нэг төвлөрсөн бол улайрсан бух шиг солиот хүн
Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол би нэгэнтээ
Замыхаа талаас илүүг нь гаталчихсан байх вий дээ
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах
Хүртэл өөртөө тавьсан олон хэцүү давааг гатлах байх
Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Дахилт:

Нэг өдөр хаан байсан дээр тэнд очих хаа байсан юм гээд
Бууж өгөх гэж бүү чи оролд арагшаагаа суухын оронд
Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр
Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр
Зөв байгаагүй урьд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
Энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл
Дуртай зүйлийхээ төлөө би хэцүү амлалтыг хийсэн
Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелнэ
Үзнэ энэ замынхаа эцсийг яарч байна үр дүнг нь мэдэхийг
Энэ бол хамгийн том шийдвэр
Бүх шийдвэрүүдийн минь нийлбэр
Энгийн зүйл хийх цаг зөндөө
Хэн ч биш байх бас цаг надад зөндөө
Харин толин доторх зураг удахгүй алдана тов тод өнгөө
Тов тод өнгөө х3
Алдана тэр тов тод өнгөө
Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Дахилт: х2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2