Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бичүү - Сэлэнгэ - Гуравхан жил

Анхнаасаа чи бид хоёр учрах ёсгүй байж хайрт минь чи сайн сонс
Хэн хэндээ хайртайдаа нь гол нь биш намайг уучлах ёсгүй байж
Бүх зүйл бидний эсрэг байсан бид хоёр тэдний эсрэг байсан
Би бол чи чи бол би хайрт минь чи бол биений минь нэг хэсэг
Гэж надад хэлэхэд чинь чамдаа ямар их баярлаж байсан гээч
Бүхнийг давах итгэл сэтгэл анх тэгэхэд надад төрж
Чамайгаа насан туршдаа үнэнчээр хайрлана гэж зоригтойгоор өөртөө хэлж
Гэтэл би чадсангүй уучлаарай хайрт минь тэдний хүсэл биелэж

Дх: Гуравхан жилийн настай дэндүү балчирхан хайр ч гэлээ
Гучин жилийн хэн нэгний утгагүй амьдралаас хол илүү дээр х2

Тэртээ тэргүй хангалттай хоёр биендээ хайртай гэдгээ нотолсон
Тэглээ гээд хэзээ ч бүтэхээргүй хайр байсныг сүүлд нь ойлгосон
Тэхдээ бид хоёр буруугүй тэглээ гээд алдсан зүйл бидэнд үгүй
Хүн болгонд биднийх шиг ийм агуу хайр тэр болгон заяахгүй

Дх:

Чамайг санахдаа ямар ч олон хайрын дуу дуулав
Чамайг санахдаа хичнээн олон шөнө уйлав
Амьдрал миний хайрыг надаас юунд суйлав
Амьдралаа би чамаас түүнээс өөр зүйл гуйлуу

Дх: х2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2