Дурласан зүрх дуу аялан чиний тухай
Догдлох сэтгэлийн минь утсыг хөглөсөн
Яавал зүрхэнд аялгуу болж сонсогдох вэ
Даанч бусдаас ондоо тэр бол энэ царай
Харин та нарт гижиг хэрэггүй зүгээр л инээ
Хэн тоох вэ гэсэн үгний чинь бай би
Би дуулмаар байна
Бусдын адил үнсэлцмээр байна
Тэвэрмээр байна
Гараас чинь атгаж чамайг хайрлаж
Хайртай гэж хэлж яг чам шиг
Дурламаар байна
Дурлаж болохгүй хайрлаж болохгүй гэнэ
Зүрхийг минь сэтгэлийг минь татсан охин минь
Танхилхан энэ харцанд минь гийж байна гэрэлтэж байна
Яавал дээр вэ янаглан хүсэх зүрхийг минь авраач
Тарчлааж байхаар туслаач
Эсвэл тэгээд амлаач
Насан туршдаа хайрлана гэж хэлээч
Бороо минь шиврээч дуслан дуслахад цэцэг минь тэврээч
Тиймээ би чинь чинийх гэж хэлээч
Бусдын адил хайрыг надад мэдрүүлээч
Гэрэл гэгээ минь нисээч
Зүүд байх юмм даа бүтэхгүй гэж айх юм даа
Зүгээр зүрх сэтгэлийнх байж болохгүй юм уу
Зүс царайг нь харахгүй байж болдоггүй юм уу
Ямар ч байсан яасан ч байсан бурхан минь авраач
Хамгаас нандин гэвэл дурлал хайр гэнэ
Надад өгвөл алдахгүй цээжиндээ тэвэрнэ
Чиний төлөө амьдарлаа би үүрнэ
Хагацал үзүүлэхгүй нулимс гэж үгүй охин минь
Чиний төлөө бас өөрийнхөө төлөө
Дурласан зүрх дуу аялан чиний тухай
Догдлох сэтгэлийн минь утсыг хөглөсөн
Яавал зүрхэнд аялгуу болж сонсогдох вэ
Даанч бусдаас ондоо тэр бол энэ царай
Харин та нарт гижиг хэрэггүй зүгээр л инээ
Хэн тоох вэ гэсэн үгний чинь бай би
Би дуулмаар байна
Бусдын адил үнсэлцмээр байна
Тэвэрмээр байна
Гараас чинь атгаж чамайг хайрлаж
Хайртай гэж хэлж яг чам шиг
Дурламаар байна
Чи хайрлаж дурлаж болно зүрхээ чагна
Хайрын шүлэг зохиож болно
Тэгээд түүний зүрхэнд атгуул
Сэтгэлийг нь эзэмдүүлэн дурлуул
Цэцэг бариад өвдөг дээрээ суу
Сул дороо гэдгээ нуу
Байдаг бүхнээ чамд зориулья би
Баглаа дүүрэн цэцэг чамдаа бэлэглэе би
Тэгж хэлээд цуг хамтдаа алхах ч юм билүү
Тэр чиний үүрд болох ч юм билүү
Ямар хамаатай юм бэ царай зүс чинь
Яагаад дурлаж болдоггүй юм бэ сэтгэл зүрх чинь
Чимээгүй дурлаад уйлаад зовлонд унаад үлдэх гэж үү
Бүтэлгүй хайрын дууны бадагийн эзэн байх юм гэж үү
Бадарсан булгилсан зүрхэн дээрээ ажилла
Баларсан бүдгэрсэн царай зүсээ янзал
Тэгээд сэтгэлээ зориг гэдгээ чангал
Тэвэрч үнсээд үүрд хайрлана гэдгээ
Бас дээр би чинийх гэдгээ амла
Дурлал хайрыг хүсэх сэтгэл зүрх чинь
Насан туршдаа хайрлах уу
Нандигнан тэврэлт үлдээх мөнхийн хайр уу
Үдэш орох бороон дуслуудтай намайг энхрийлэн тэврэх үү
Харамсан урсах нулимсгүй дурлал минь чи үүрд үү
Би дурламаар байна
Бусдын адил үнсэлцмээр байна
Тэвэрмээр байна
Гараас чинь атгаж чамайг хайрлаж
Хайртай гэж хэлж яг чам шиг
Дурламаар байна
Post a Comment