Зүүд минь догдолж байна
Зөөлөн бороон дунд
Би хоосон гудамжаар
Замын голоор би алхана
Тэр бороон дунд ганцаараа
Хэн нэгнийг хайна
Харалгүй би зөрсөн
Харин чи нуугдсан
Хаа нэгтэйгээс дуудах чи
Хайгаад чамаас төөрсөн би
Энэ бороо намайг чамруу дагуулна
Энэ ширүүсэх бороонд
Би шүхрээ гээсэн байна
Тэнд чамтай учирахад
Чи шүхрэндээ нуусан
Тэр бороон дунд бид
Бие биенийгээ олж харсан
Гараас чинь атгасан
Надруу чи инээсэн
Үүр цайж тэнгэр цэлмэсэн
Миний сэтгэлд солонго татсан
Энэ бороо үргэлж
Сэтгэлд минь шивэрнэ
Хаа нэгтэйгээс дуудах чи
Хайгаад чамаас төөрсөн би
Энэ бороо намайг чамруу дагуулна
Бороо шүхэр дуслууд болж
Бодлоос урсаж дэвтэрт минь бууж
Богинохон шөнийн зүүд болон үлдэнэ (x4)
Хаа нэгтэйгээс дуудах чи
Хайгаад чамаас төөрсөн би
Энэ бороо намайг чамруу дагуулна
Үүр цайж тэнгэр цэлмэсэн
Миний сэтгэлд солонго татсан
Энэ бороо үргэлж сэтгэлд минь шивэрнэ
Post a Comment