Орой унтахад дэр минь тухгүй
Шөнөжин үүнээс шаналж хонолоо
Дургүй замаар сажлах амьдралын
Дүнсгэр өдрүүдээс залхах юм
Сэтгэл зүрхээ хатуурхан байж
Сэм сэмхэн бусдаас харамлажээ
Сэрүүн зүүдний алсхан төгөлд
Цэцэг ургуулж хайраа өглөө
Ямар ихээр хүсэн тэмүүлж
Бүхнээ умартан догдолно вэ
Яг үнэндээ миний цэцэг
Надад ингэж дурлах болов уу
Хайран юм даа хагдарчих вий
Харамлаж өөрийгөө татах уу
Халуун хүслийг минь айдас нөмрөх үед
Хачин ихээр өр минь өвдөнө
Ямар ихээр хүсэн тэмүүлж
Бүхнээ умартан догдолно вэ
Яг үнэндээ миний цэцэг
Надад ингэж дурлах болов уу
Чамд би сэтгэлээ нээж яримаар байна
Харин чи ойлгох болов уу
Ганцаардсан надад чи тайтгарал боллоо
Дэлбээгээ нээн дэргэд минь байгаасай
Зүрхээ зовоож хоримооргүй байна
Цээжин дотор минь байгаа хойно
Тэнэг хүслээ буруутгаад яах вэ
Тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ
Ямар ихээр хүсэн тэмүүлж
Бүхнээ умартан догдолно вэ
Яг үнэндээ миний цэцэг
Надад ингэж дурлах болов уу
Чамд би сэтгэлээ нээж яримаар байна
Харин чи ойлгох болов уу
Ганцаардсан надад чи тайтгарлал боллоо
Дэлбээгээ нээн дэргэд минь байгаасай
Тээр тэндээс алсын алсаас
Өнчин зүрх уйлсаар
Хайрлан дурлаж хайрлуулах гэсэн юм
Ямар ихээр хүсэн тэмүүлж
Бүхнээ умартан догдолно вэ
Яг үнэндээ миний цэцэг
Надад ингэж дурлах болов уу
Post a Comment