Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Сайн байна уу санаандгүй хонгор минь

Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ
Дэлхий ертөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр
Дэврүүн сэтгэлд чамтай учрах хүсэл намайг эзэмшээд
Дээх нь таарсан өнөө л газраа дахиад би чинь ирлээ
 

Дахилт : Сайн байна уу санаандгүй хонгор чи минь
Сар жилүүдийн цаанаас чиг санагдаад болдоггүй залуу минь
Сайн байна уу санаандгүй хонгор чи минь
Сар жилүүдийн цаанаас чиг санагдаад ирдэггүй залуу минь

Уулзаад гараа надад өгөөгүй
Учраад хайраа өгөөгүй
Уруул юугаа ч өгөөгүй дөнгөж зөрсөн залуу минь

Уулзаад гараа надад өгөөгүй
Учраад хайраа өгөөгүй
Yнэхээр мартаж чадамгүй
Хайрын сэтгэлд гийсэн залуу минь

Дурсгалт газраа эргэн ирэхэд чи минь одоо алга байна
Дурсамж дүүрэн өдөр хоног урсан урссаар л байна
Энэ л газраа би чинь ахин дахин хүлээж суулаа
өөрийн эрхгүй чамтай уулзана гэж горьдсоор л байна
Дахилт: 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2