Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Эргэж уулзмаар

Үнсэлтээрээ сэрээдэг үнэнч энхрий занд чинь
Ухаарлаар угтдаг эгэл дотно занд чинь
Уулзахын хүслээ тээж өдөр бүхэн тэмүүлсээр
Үнэний хорвоогоос дурлал гэдгийг мэдэрлээ
Намайг гэж хайрладаг уярам занд чинь
Санан уулзаад салж хагацмааргүй
Хамтдаа байхдаа хаашаа ч явмааргүй
Хачин догдолмоор энэ дурлал юм уу

ДХ: Эргэж уулзмаар дотно санагднаа
Итгэж болмоор тэр гэхийн аргагүй
Цайлган төрхөнд чинь дасаж болмоор
Дурлаагүй ээ дотно санагдсандаа
Хайрлаагүй ээ халамжийн тэнгэрт дурласан

Дуусаагүй өдрүүдийн жаргал бэлэглэсээр
Дурламаар санагдсан өөриймсөг занд чинь
Шөнө бүрий болзоонд тэмүүлсээр
Шивнэх үгийг чинь сонсмоор энэ хайр уу

ДХ: Хүзүүндээ зүүсэн мөнгөн зүүлт минь
Яг одоо гэрэлтээд байна
Хүлээсэн учрал минь энэ үү
Зүрхэнд минь зурсан тэр л хайр минь
Халуунаар төөнөөд байна
Зүүдэндээ биш болзоондоо учрах нь энэ үү *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2