Учраад холдох хайр гэж бодоогүй
Уйлаад хоцрох нулимс гэж санаагүй
Үүдэнд ирэх хөлийн чинь чимээнээр
Үргэсэн янзага шиг цочиж явсан
Хайрт минь чи минь
Үймэрч үгүйлсэн сэтгэлд ирнэ гэж
Үүр цайтал би хүлээж сууна
Үзэн ядаж намайг мартъя гэсэн ч
Мартаж чадаагүй миний хайр
Өө чи минь өө хайр минь
ДХ: Сэтгэлээс минь битгий нисээч дээ
Сэрхүүхэн салхинд зүрх минь сэмрэнэ шүү
Хожимдож учирсан амраг минь гэлээ ч чи
Холдмооргүй байна чамаасаа би чинь
Од харваж шувууд буцах шиг
Он цаг надаас түрүүлж одсон
Өөр хүний хань болсон чамайгаа
Өр зүрхэндээ хайрлаж явъя даа
Хайрт минь чи минь
ДХ: Сэтгэлээс минь битгий нисээч дээ
Сэрхүүхэн салхинд зүрх минь сэмрэнэ шүү
Хожимдож учирсан амраг минь гэлээ ч чи
Холдмооргүй байна чамаасаа би чинь
Учраад холдох хайр гэж бодоогүй
Уйлаад хоцрох нулимс гэж санаагүй
Үг: Б.Эрдэнэцэцэг
Ая: Б.Дашдондог
Post a Comment