Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа - Зүрхний эрэл

Наран жаргаж толгод бүүдийнэ
Намираа зөөлөн салхи эргэнэ
Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд
Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа
Гашуун нулимсанд бүдчих салхиар үнсээд
Ганцхан л тайтгаруулж болохгүй юу ээж минь
Одод сувдарч шөнө үгүйлнэ
Орой дээр саран мэлмэрнэ
Зүүд төрөх нойрон дундаас
Зүрх минь эрээд олдохгүй л юм даа
Эмзэглэсэн зүрхэнд мөргөх зүүдээр дуудаад
Эргээд наддаа ирээч болохгүй юу ээж минь ээ
Шувууд жиргэж үүр наашлана
Шунхан улаан наран дээшлэнэ
Санаа алгассан сар жилүүд
Сайхан ээжийг минь авчрахгүй л юм даа
Мөрөөдсөн сэтгэлд ургах хүслээр ээжий минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь
Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь
Миний хайртай ээж минь
Ээж минь
1 - сэтгэгдэл:

thanks for this lyric.


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2