Орчлонд би чинийх гэдгээ мэдэж явлаа би
Чи минь наддаа ганцхан гэдгийг мэдэж явлаа би
Огторгуйд одод түгэн анивчихад
Омголон зүрх минь зөвхөн чинийх байж
Оюун билэг ухаанд чинь шүтэж явлаа би
Онгон танхил биеийг чинь биширч явлаа би
Наран мандаж туяагаа ээхэд
Нарт орчлон зөвхөн биднийх байж
ДХ: Өглөөний наран туяаран мандаж
Өнгө тодрох орчлонд чи минь үгүй
Өөрөөсөө чамайг эрэн асуувч
Өр зүрх минь зөвхөн чинийх байж
Хавирган сар шиг уруулыг чинь амталж явлаа би
Хайр бадраасан харцанд чинь уярч явлаа
Хажууд минь саран мишээж тодроход
Ханашгүй хайр минь зөвхөн чинийх байж
ДХ: *2
Үг, Ая: Баттөр
Post a Comment