Чи ямар хөөрхөн юм бэ
Нүдэнд дулаахан бүсгүй надруу ойртоод иржийнэ Angelo
Зөрөөд өнгөрчийнөө, тэрхэн зуур надад нэгэн бодол төржийнөө
Хуа ла ла, ша ла ла, па лала
Гүй нээрээ ийм юм бас байдгиймаа
Биеээрээ чамд дурлачихымаа
Би нээрээ үнэнчээр чамайг хайрлая Angelo
Үргэлж чиний дэргэд байя Angelo
Дал модны сүүдэр дор манго шимэн суухсандаа
Би чинь чамдаа хайртай гэж хэлэхсэндээ
Чинийхээ нарийхан гоолиг бэлхүүсийг тэврэнгээ
Жаргах нарны улбар туяаг харахсандаа
ДХ: Чи ямар хөөрхөн юм бэ Angelo
Надруу ганцхан удаа хараач Angelo
Намайг чи тоохгүй л өнгөрөх юмдаа
Хацар дээр минь зөөлөн үнсээч Angelo
Зөрүүдлээд битгий байгаад байлдаа Angelo
Үзэсгэлэн гоо чинь сайхан юмдаа
Бурхан тэнгэрээс буугаад ирсэн Angelo
Булиглах зүрхийг базлуулан балалжийнаа
Балайран балартан унахвийдээ
Angelo надад дурлах вий дээ үнсэе бария гэж даврахвийдээ
Арай ч дээ яахав дээ хүслийг яаж таахав дээ
Уг нь болохгүй бүтэхгүй газар үгүй дурлал хайр үнэгүй
Яадгийм би үгээ хэлнээ наануу цаануу урд хойно нь гараад найраад үзнээ
Ер нь ямар хаашаа юм бэ яагаад заавал ийм юм бэ
Тэрийг хар л даа сөхрөөд суучихын энийг гаргаач урдуур дайрчийна
Angelo алжийнаа дагуулжийнаа давхцуулан бусдын будилуулан
Уйлуулан дуулуулан ташраар нь унагажийна
ДХ:
Тэнгэрийн дагина байдаг гэлүү тэгвэл тэрийг хараа
Хамгийн сайхнаараа инээж өргөөд далла гараа
Инээмсэглэнхэн гунхаж явна сайхан Angelo
Заавал чамайг өөрийн болгоё сэтгэлээ илчлэе дө
Тэрний дурлалын бурхан миний зүрхийг дэндүү оножээ
Миний хайрын бурхан дурлаад уйтгар дүүрэн хоножээ
Хүсэл мөрөөдлийн гүнж минь намайг хараач дээ арай ч дээ
Зүрх минь зүрхээ олоод онилоод харваач дээ
Тэнгисийн эргээр зугаалж явахад намуухан салхи нь илбэнэ
Дарс шимэн чинийхээ сайхан нүдийг би ширтэнэ
Сайхан төрсөн тэр минь зөвхөн ганцхан надад хайртай юм
Бусдын горьдлого тээсэн харц нь надад үнэн лайтай юм
ДХ:
Үг: Х.Бат-Ундрал
Ая: Ө.Амараа
Post a Comment