Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Kiwi - Улаан даашинз

Даашинзны минь дэгжин хормойг
Салхинаас өөр хэн ч сөхөхгүй
Давилуун зантай бүсгүй намайг
Сарнаас өөр хэн ч үнсэхгүй
Би ширүүн орох бороо
Бишгүй олон залуусыг
Тас шилбүүрдсэн аадар
Би цэв хүйтэн өвлийн цас

ДХ: Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй *2

Омголон зантай бүсгүй намайг
Найргаас өөр юу ч согтоохгүй
Би хөлчүү цэнхэр дарс боловч
Болор хундаганд сөгнүүлсэн
Хайр асаасан цэнхэр дөл би
Хатуу цэнхэр охь
Болор нүдийг чинь согтоосон
Галзуу улаан дарс

ДХ: Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй *2

Би өргөс дүүрэн цэцэг
Билгүүн танхил залуусыг
Өвтгөж хатгасан сарнай
Би өндөрт дүүлэх шувуу
Бэтгэрч унасан харцыг
Өөртөө шингээсэн хур
Би улаан даашинзтай
Давилуун бүсгүй

ДХ: Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй
Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй


Үг: Түвшиндэмбэрэл
Ая: Г.Жаргалсайхан
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2