Заримдаа л тэнгэрт нар гийдэг
Тэхлээр би баярладаг
Дандаа л тэнгэрт нар гийдэг бол
Сартай шөнийг би хүснэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
ДХ: Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ
Хааяахан зөөлөн бороо шивэрдэг
Маш ихээр би баярладаг
Үргэлж зөөлнөөр бороо шивэрвэл
Цав цагаахан цасыг үгүйлнэ
Заримдаа л хайртай гэж шивнэ
Тэгвэл миний зүрх уярна
Дандаа л хайрын тухай яривал
Амьдрал өөр юм сонирхоно
ДХ:
Хайраа чи надад хайртай гэдгээ шивнэ
Харин маргааш болоход нүдээрээ шивнэ
Заримдаа л чи надад хайртай гэдгээ шивнэ
Дандаа хэлмээр байсан ч
Зүрхнийхээ гүнд шивнэ
Post a Comment