Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо - Үлгэр

Эрт урьдийн цагт
Энэ дэлхий эргэж байхад
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байж ээ

Эгч нь даруухан
Энгийн нэгэн бүсгүй
Эрчүүд дурладаг ч
Эргүүлж эс чадна

Дүү нь бүр хөөрхөн
Дуунд гардаг гүнж шиг
Дурласан нь олон ч
Дураараа занд нь дургүй

ДХ: Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар
Хоёулаа амьдарсаар
Хорвоогийн нар мандсаар

Эгч нь дүүдээ захив
Эрээн барааныг тайлан
Дүү нь дургүйхэн сонсоно
Дуусгалгүй гараад явна

Нэгэн сайхан өдөр
Нэгэн зүйл дүүд тохионо
Нээрээ тэр эгчийн үгтэй
Нийлж нийлж яг таарна

Үүнээс хойш дүү
Эгчийн үгний үнэнийг ухаарч
Үүнийг мэдсэн эгч нь
Өөрийн дүүг хараад баярлана

ДХ:
Эрт урьдын цагт
Эгч дүү хоёр
Эвтэй найртай амьдарч байхад
Энэ хорвоогийн аз жаргал
Олоод хүрээд иржээ
Сайхан эгчийн хүссэн хайр
Санаанд оромгүйгээр иржээ
Хөөрхөн үгийн мөрөөдсөн залуу
Хүссэнээр нь гараад иржээ

ДХ: Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Дөрвүүлээ амьдарсаар
Дуулим хорвоо үргэжилсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Зургуулаа амьдарсаар
Замбуулин эргэлдсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр
Олуулаа амьдарсаар
Орчлон хорвоо үргэлжилсээр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2