Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Хичнээн жил өнгөрснийг
Хэлж мэдэхгүй нь би
Хүний дайтай амьдрах сэтгэл
Хүрч хаашаа ч юм алга болж
ДХ: Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна *2
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ таниагүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хувь тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа
ДХ:
Post a Comment