Сүүний чимээнд үүргэлсэн
Ботго ямар номхон юм бэ
Сүүдэрт үүргэлэх янзаганы
Амьсгаа ямар зөөлхөн юм бэ
Аль аль нь адилхан
Амьд бурхан ээжээсээ
Амьдрал бэлгэнд авсандаа
Аз жаргалаар эгшээ юм уу
Дуу дуундаа уярсан
Аялгуу ямар яруу юм бэ
Дуудахад нь ойрхон ээждээ
Дэндүү танхил өсөж дээ
Тэр болгон хэлж чадаагүй
Таньдаа хайртай гэдэг үгийг
Тэнгэрээс цэлмэг ухаандаа
Ээждээ харамгүй хэлэмээр байна
Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ
Хүйтэнд хөлдсөн цэцэг мэт
Хүүгийнхээ тэр олон алдааг
Хүнлэг сэтгэлийн үзүүрээр
Та минь ямар их аргадаа вэ
Амьдралаа би бурханд биш
Ээждээ даатган залбирая
Амьдраад буцах он жилүүдэд нь
Үртэй хүн шиг жаргаая
Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ /2/
Post a Comment