Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан
Ургалд нь умбах сарыг ажаад
Усгалд нь хөвөх оддыг тоолоод
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсаад
Үүр цайлгах би дуртайсан
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аялдагсан
Сөөг моддын нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдогсон
Post a Comment